Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАЛУУН ТОГООНД ТҮЛЭГДЭХ ТОХИОЛДОЛ ИХ ГАРЧ БАЙНА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-12-13 402

  ГССҮТ-д түлэгдсэн гэсэн оноштойгоор 35 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдийн 16 нь халуун тогооны улмаас түлэгджээ.

Халуун тогоо нь амсар томтой байдаг учир түлэгдэлтийн талбай том байдаг, мөн гүн зэрэг буюу 3-4 зэргийг түлэгдэлтэй хүүхдүүд ихэвчлэн ирдэг.

Суурь бага, залгуур богино байдаг учир газар тавьж хэрэглэдэг. Энэ байдал хүүхэд халуун тогооны улмаас түлэгдэх эрсдлийг бий болгодог. Нөгөө талаар хилээр орж ирж байгаа цахилгаан бараа тэр дундаа халуун тогоонд тавигдах стандарт байдаггүй. Энэ нь эрсдэл өндөртэй цахилгаан бараа орж ирэх шалтгаан болдог. Тиймээс хүүхдийн амь насанд эрсдэл учруулж байгаа хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийг  төслийг МХЕГ-аас боловсруулсан. Хууль хэрэгжиж эхэлбэл хүүхдийн амь насанд эрсдэл учруулж байгаа  бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрэх эрх хумигдах юм.

АНУ эрсдэл өндөртэй бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтад багтсан бүтээгдэхүүн орж ирвэл буцаан татдаг. Бид ч мөн энэ төрлийн хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө