Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй загвар өмсөгчийн зөвлөгөө

  Б.Оюун 2019-01-04 5620

Өнгөрсөн 2018 онд дэлхийн загварын ертөнцийн хамгийн үнэ цэнэтэй моделиор нэрлэгдсэн Кендалл Женнер хэрхэн загварлаг харагдах нууцаасаа хуваалцаж байна. 23 настай модель бүсгүй жилийн дотор Vogue сэтгүүлийн нүүрийг 5 удаа чимж, хамгийн эрэлттэй загвар өмсөгч гэдгээ хэдийнэ баталсан.

ӨВӨРМӨЦ ХЭВ МАЯГИЙГ СОНГО

Кардашьян-Женнерийн гэр бүлийн эмэгтэйчүүд загварын тал дээр зоригтой, этгээд бүхнийг сонгодог. Кендалл ч мөн адил ихэд зоригтой хувцаслаж, биеэ нүцгэлэхээс айдаггүй. Түүний хамгийн дуртай хувцасны хослол нь богино кроп-топ, өндөр суудалтай жинсэн өмд гэнэ. Ингэж хувцасласнаар биеийн галбираа энгийн үед ч тодотгож чадна гэж тэрээр зөвлөж байна.

ЗОРИГТОЙ, ӨВӨРМӨЦ ЭСГҮҮРТЭЙ ХУВЦАС

Кендалл олны нүдэнд гарахдаа ихэнхдээ маш этгээд сонин хэв маяг бүхий, хүнд эсгүүртэй хувцас өмсдөг. Тэрээр сүүлд Balenciaga брэндийн ассимметр эсгүүр бүхий хүрэм өмссөн нь ихэд ганган дэгжин харагдуулж байжээ.

БҮС ЗҮҮ

Кендалл Женнер өдөр тутмын ихэнх хувцсан дээрээ янз бүрийн бүс зүүдэг. Энэ нь энгийн хувцсыг ч дэгжин харагдуулах увидастай гэнэ. Кендаллын стилистээр ажилладаг Марни Сенофонте-гийн ярьснаар бүс зүүх нь ямар ч хувцсыг “амьдруулдаг” байна.

СПОРТ ГУТАЛ

Спорт гутал, пүүз нь ямар ч төрлийн хувцсан дор зохидог  гэдгийг Кендалл баталж, хөлд эвтэйхэн спорт гутал өмсөх дуртай. Саяхныг хүртэл стилистүүд даашинзан дор пүүз өмсөх нь тохиромжгүй гэж байсан бол сүүлд энэ ойлголт үеээ өнгөрөөж, ямар ч хувцсан дор пүүз, сникерс өмсөх нь загварлаг харагдах болсон.

НЭГ ӨНГӨӨР ДАГНА    

Нэг өнгөөр дагнан хувцаслах нь мөн л дэгжин харагддаг гэдгийг Кендалл баталдаг. Тэрээр ингэж хувцаслахдаа ихэнхдээ тод өнгийг сонгодог байна. Энэ нь ч түүнийг олны анхааралд өртөхөд хүргэдэг. Кендалл nude, цэнхэр, ягаан өнгөнд ихэд дуртай гэнэ.

ЖИНС            

Жинсэн хувцас үргэлж моодонд байх болно. Үнэхээр ч өдөр тутамд өмсөхөд хамгийн тохиромжтой хувцас нь жинсэн хувцас байдаг. Кендалл денимээр хийсэн өмд цамц төдийгүй хослол, даашинз, кроп-топ өмсөх дуртай.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө