Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ганцаардахаас айх хэрэггүй

  Б.Оюун 2019-01-08 1222

Хүн бүр өдөр тутамд нийгмийн харилцаанд орж, хүссэн ч эс хүссэн ч олон хүнтэй харилцаж байдаг. Тэгвэл энэ бүхний хажуугаар нийгмийн харилцаанаас үл хамаарч ганцаардан гансрах үе хэн бүхэнд тохиолддог. Гэсэн ч та энэ байдлаас айж эмээх, гонсойх хэрэггүй гэж зөвлөж байна. Аливаа зүйл хоёр талтай гэдэг шиг ганцаардахад ч сайн, ашигтай тал байдаг юм.

Хорошо ли быть одиноким?

Ганцаардмал байх нь ямар сайн талтай байж болохыг танд зөвлөгөө булангаараа хүргэж байна.

  • Ямар ч хүн ганцаараа байхыг хүсдэггүй. Гэхдээ энэ байдал танд нөлөөлөх гадны сөрөг хандлагаас таныг хамгаалж болно
  • Та бүрэн эрх чөлөөтэй, өөрийн хүссэн зүйлээ хийж, өөртөө цаг заваа бүрэн зориулна
  • Та хэн нэгний хардалт, сэтгэл санааны дайралтаас ангид байна
  • Таны хувийн орон зайд хэн ч нэвтэрч, халдаж чадахгүй

Хорошо ли быть одиноким?

  • Дэлгүүрээс зөвхөн өөрийн хүссэн зүйлээ худалдан авч, хэн нэгний дур хүсэлд автахгүйгээр хүссэнээрээ байх боломжтой
  • Хэн ч таныг хувийн харилцаа, хайр дурлалын алдаа онооны төлөө буруутгахгүй
  • Хэн ч таныг хуурч, мэхэлж чадахгүй
  • Та өөрөө өөртөө дарга
  • Хэн ч таны тайван байдлыг, сэтгэлзүйн амар амгаланг зөрчиж чадахгүй
  • Цагийг зөвхөн өөртөө зориулж, ном унших, кино үзэх, цэцэрлэгт хүрээлэнгээр чөлөөтэй зугаална

Ганцаар байх нь танд зөвхөн өөрөө өөртөө найдаж, зөвхөн өөрийн гэсэн зүйлсийг хийх боломж олгох хэдий ч та үргэлж ийм байдалтай байх боломжгүй гэдгийг мөн САНАХ ХЭРЭГТЭЙ шүү!

Хорошо ли быть одиноким?

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө