Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Их цэвэрлэгээ”-г хөнгөвчлөх аргууд

  Б.Оюун 2019-01-21 1081

Удахгүй болох уламжлалт сар шинийн баярын өмнө айл өрх бүр орох гэрээ цэвэрлэж, тоос шороогоо гөвөх “их цэвэрлэгээ”-ний өдрүүд айсуй. Тэгвэл гэрийн эзэгтэй тантай цэвэрлэгээг амар хялбар хийхэд туслах аргуудыг хуваалцаж байна.

1. Алчуур, цэвэрлэгээний порлон хүрэхгүй, дутуу цэвэрлэж байгаа газрыг илүү үр дүнтэй цэвэрлэхийн тулд та порлоноо ийм маягаар зүсч хэрэглэж болно

2. Таны нөхрийн ажлын ширээ, эсвэл хүүхдийн тань хичээлийн ширээний дор элдэв утас, залгуур шалан дээр энд тэндгүй хэвтэж байдаг бол та зурган дээр үзүүлсэн шиг ширээнийхээ дор бүх утсыг бэхлэн тогтоож болно

3. Зай талбай их эзэлдэг индүүний тулгуурыг та хаалганыхаа ард тогтоон бэхэлж болно. Ингэснээр хаалга нээлттэй байх үед хаалганд өлгөсөн илүү эд зүйлс хараа булаахгүй, зай эзлэхгүй байх болно

4. Ариун цэврийн өрөөгөө цэвэрлэж дууссаны дараа хөвгүүд тань дахин бохирдуулахгүйн тулд тэдэнд зориулан ийм тэмдэглэгээ хийгээрэй. Магадгүй энэ арга тус болж, тэд дахин гадуур нь бие засахгүй

5. Ханан дээр тогтсон тоос шороог арчихын тулд хуучин ноосон оймсоо цэвэрлэгээний модондоо углан арчиж болно. Цэвэрлэгээний модоо ойр ойрхон тоосноос нь салгаж угаахгүйн тулд энэ арга таны ажлыг хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна

6. Жалюзи хөшгийг цэвэрлэхдээ та гал тогооны хавчаараа ашиглаж болно. Хавчаарандаа цэвэрлэгээний алчуураа ингэж бэхлэн, хөшиг тус бүрийг арчиж, тоосноос нь салгаарай

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө