Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зөвлөгөө: Хаврын улиралд хөнгөн хооллож ходоодоо "амраах" хэрэгтэй

  Д.Отгонсүрэн 2019-02-11 2133

Монгол улсын хүн амын дунд өргөн тархалттай таван өвчлөлийн II байранд хоол боловсруулах замын эрхтэний өвчлөл орж байгаа бөгөөд үүн дотор ходоодны архаг үрэвсэл 35 хувийг эзэлж байна.

Халдварт бус өвчнийг үүсгэж байгаа гадаад шалтгаанууд дотроос 80-90 хувь нь хоол хүнс буюу хоол хүнсээ зөв тохируулан хэрэглээгүйгээс болж үүсэж байна. Тухайлбал,

  • удаан хугацаагаар хоолгүй явах,
  • гэнэт их хэмжээгээр идэх,
  • хэтэрхий халуун хоол унд хэрэглэх,
  • цаг баримжаагүй хооллох,
  • хоорондоо үл авцалдах хүнсүүдийг хэрэглэх,
  • идэж дадаагүй хоол хүнсийг гэнэт их хэмжээгээр хэрэглэх зэргүүд нь бие махбодыг хямраах тэр тусмаа ходоодны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж өвчин бүхний суурийг үүсгэж байна.

Хоолоо зөв тохируулан хэрэглээгүйгээс цусан дахь өөх тос, холестерин, сахар ихсэх, таргалах, чихрийн шижин, зүрх судасны өвчин, элэг цөс, ходоод, нойр булчирхай зэрэг олон өвчин үүсэхэд нөлөөлдөг.  

Хаврын улиралд хөнгөн хооллож ходоодоо амраах хэрэгтэй. Энэ улирал хүнд хоолоо багасган долоо хоногт нэг удаа цагаан хоол идэх, ходоодоо угаах аргуудыг хэрэглэх боломжтой.

Мөн бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй үр тариа, шош буурцаг, самар, жимс, ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх нь зүйтэй. Тухайлбал,

  • Гашуун арвай нь цусан дахь холестерин, сахарын хэмжээг багасгана. Ходоодны шүүрлийг тэнцвэржүүлж, цөс хөөх үйлчилгээтэй.
  • Ногоон буурцаг бүх төрлийн хордлого тайлах, бактерийн эсрэг үйлчилгээтэй. Хаврын улирал ходоодоо амраах болон цөс шингэлэх зорилгоор хоол хүнсэндээ хэрэглээрэй.
  • Өргөст хэмхийн үр нь цөс шингэлж, ходоодны салстыг хамгаалах, өтгөн хаталтын эсрэг үйлчилгээтэй.
  • Балжингарам цэцэг нь ходоодны шүүрлийг тэнцвэржүүлж, даралт тогтворжуулах, дотор халуун дарна. Хаврын улиралд цай болгон хандалж уухад тохиромжтой.

Түүнчлэн бие махбодоо цэвэршүүлж, хордлого тайлах зорилгоор хөц будаа, бор будаа, байцаа, броккли зэрэг ногоон өнгөтэй ногоонуудыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө