Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хайрын хамгийн нандин түүх бүхий дэлхийн хотууд

  Б.Оюун 2019-02-16 1263

Та хайрттайгаа дэлхийг тойрон аялах гэж байгаа бол дурлалт хосуудын харилцааг улам бат бэх болгох хайрын хамгийн нандин түүхийг өгүүлдэг хотуудыг танилцуулж байна.
СТАМБУЛ, ЛЕАНДРОВЫН ЦАМХАГ

Леандрова башня, Стамбул
Туркийн Стамбул хотын Азийн хэсэгт, Босфорын хоолойн Ускюдар дүүрэгт байрлах эртний Константинополь хотын туурин дээрх Леандрын цамхаг...
Энэхүү цамхаг нь Леандр нэртэй залуугийн Афродита бурхны охин тэнгэр Герод дурласан ариун хайрын түүх өрнөсөн газар гэж үздэг байна. Цамхагт амьдардаг байсан дурлалт бүсгүйдээ очихын тулд орой бүр цамхагийн дээр гэрэлтэх гэрлийг чиглэн завиар сэлж очдог байсан ч нэг өдөр гал унтарснаас Леандр живж нас баржээ. Дурлалт залуу нь ийнхүү амиа алдсаныг сонссон Геро хайртынхаа араас гашуудсаар мөн л амиа алдсан байна.

ВЕРОН, ЖУЛЬЕТТАГИЙН ГЭР

Дом Джульетты, Верона
Италийн зүүн хойд хэсэгт байрлах жижиг хот болох Вероныг дэлхийн өнцөг булан бүрээс дурлалт хосууд зорин очдог. Учир нь энд 13-р зууны үед баригдсан Жульеттагийн гэр байдаг юм.
Хэдэн зууны туршид мөнхийн хайрын эзэд болж, түүх нь зуунаас зуун дамжин яригдаж, дэлхийн сонгодог бүтээл болж мөнхөрсөн Ромео, Жульетта нарын гунигт хайрын түүх Италийн энэ жижиг хотод өрнөсөн юм.

КОПЕНГАГЕН, ЛУСЫН ДАГИНЫН ХӨШӨӨ

Памятник Русалочке, Копенгаген
Данийн Копенгаген хотод мөн л дурлалт хосуудын зорин очих дуртай бас нэгэн түүхт газар байдаг. Энэ бол алдарт Ханс Кристиан Андерсены “Лусын дагина” үлгэрт гардаг үзэсгэлэнт дагинад зориулсан хөшөө юм.
Копенгаген хотын боомтын эрэг дээр ганцаардан гансарч суудаг Лусын дагинын хөшөө 100-аад жилийн өмнө энд бий болжээ. Үлгэрт дурлалт ханхүүдээ очихын тулд хөлтэй болох гэж өөрийн дуу хоолойгоо хорон санаат шидтэнд өгч, далайн эрэг дээр хайртыгаа цөхөртлөө хүлээх лусын дагинын үлгэр мөнхийн хайр дурлалын билгэдэл болон үлджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө