Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хаврын улиралыг аз жаргалтайгаар угтах зөвлөгөө

  Б.Оюун 2019-02-19 1613

Гадаа цаг агаар дулаарч, хаврын урин дулаан улирал айлчлан ирж байна. Хүйтний эрч цаашлан, байгаль дэлхий сэргэж нялх ногоо цухуйн, нарлаг дулаахан өдрүүд ойртохтой зэрэгцэн сэтгэл санаа ч тэнийж, хаврын улирал хүн бүхэнд баяр баясгалан авчирдаг.
Тэгвэл хаврын улиралд өөрийгөө аз жаргалтай байлгах зөвлөгөө хүргэе.
1. ӨДРИЙГ АЯ ТУХТАЙ ДУУСГА

Шаг до весны: 6 привычек, которые сделают вас счастливее (фото 2)
Тухайн өдөр ямар ч их ажилтай байсан, ядарч сульдсан ч гэлээ маргааш өдөр дахин нар мандаж, шинэ сайн сайхан өдөр ирнэ гэж итгэх хэрэгтэй. Та өдрөө дуусгаж, амрахаасаа өмнө тухайн өдөрт болсон 3 сайхан зүйлсийг бодож тэмдэглэж байх хэрэгтэй юм. Энэ нь танд маргаашийн шинэ өдрийг аз жаргалтайгаар эхлүүлж, өдрийн туршид өөдрөг байхад тусална.

2. ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГА

Шаг до весны: 6 привычек, которые сделают вас счастливее (фото 5)
Өдрийн туршид хичнээн их ажилтай байсан ч өөртөө цаг зав гарга. Энэ нь таныг өдрийн их ачаалал, их ажлын дарамтаас салгаж, өөрийн дотоод хүнээ сонсч, юу хүсч байгаагаа ойлгоход тань тусална.

3. ӨӨРИЙГӨӨ МАГТАЖ БАЙ

Шаг до весны: 6 привычек, которые сделают вас счастливее (фото 7)
Бид маш их эрч хүчтэй, мэдээллийн олон сувагтай, завгүй орчинд амьдарч байна. Тиймээс таны ажил бүтэмжтэй ч бай, үгүй ч бай энэ их урсгал дунд өөрийгөө бага боловч магтан урамшуулж байх хэрэгтэй. Энэ нь таны сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхэд сайн талтай байх болно.

4. ЗӨВ ХООЛЛОЖ БАЙ

Шаг до весны: 6 привычек, которые сделают вас счастливее (фото 9)
Мэдээж хэрэг сэргэлэн цовоо байх гол үндэс нь зөв хооллолт... Гётеборгийн их сургуулийн эрдэмтэд өдрийн туршид зөв, эрүүл хооллох нь хүний хувийн үнэлэмжийг дээшлүүлж, гадна орчноос авах сөрөг нөлөөг багасган, сэтгэлзүйн байдлыг тогтвортой болгоход чухал нөлөөтэй гэдгийг тогтоожээ. Тиймээс эрүүл, зөв хооллодог хүмүүсийн дийлэнх нь өөртөө сэтгэл хангалуун байдаг.

5. БАЙГАЛЬД ЦАГАА ӨНГӨРҮҮЛ

Шаг до весны: 6 привычек, которые сделают вас счастливее (фото 12)
Их ажлын хажуугаар танд бага боловч цаг зав гарч байгаа бол эрүүл агаарт, байгальд гарахыг зөвлөж байна. Гэр бүл, найз нөхөд гэлтгүй та өөртэйгээ цаг нөхцөөхийн тулд ганцаар ч болтугай байгальд гарч, сэтгэл зүйгээ тайван амгалан байлгахад анхаарах хэрэгтэй. Тэр тусмаа хаврын урин дулаан улирал ирж байгаа цагт шинээр ургаж байгаа ногоо, шоржигнон урсах уулын горхины дуу чимээ танд сэтгэлийн их анир тайвныг авчирч сэтгэл санааг тань дэмжих болно.

6. ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ УУЛЗ

Шаг до весны: 6 привычек, которые сделают вас счастливее (фото 14)
Мэдээж хамгийн сайн амралт бол хамгийн ойр дотны хүмүүстэйгээ хамт байх явдал юм. Та гэр бүл, найз нөхөдтэйгээ үдшийн зоог барьж, цагийн хамтдаа зугаатай өнгөрүүлэх нь сэтгэл санаагаа тайван байлгаж, аз жаргал мэдрэх хамгийн зөв алхам юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө