Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хэрхэн зөв алхах вэ

  Д.Отгонсүрэн 2019-03-11 720

Хэрэв та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийг хүсч байвал өдөрт багаар бодоход 30 минут дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай аж. Хүн бүхэн өөрийн сонирхсон биеийн тамирын төрлийг сонгон хичээллэх боломжтой.

Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг дасгал нь алхаж, явган явдал аж. Алхах зуураа өөрийн бэлхүүснээс барьж үзэхэд дотоод булчингууд эрчимтэй ажиллаж байгаа нь мэдрэгддэг байна. Алхах нь тусгай тоног төхөөрөмж шаардахгүйгээс гадна жилийн дөрвөн улирлын үед ямар ч агаарт өөрийн тохиромжтой цагт хичээллэх боломжтойгоороо бусад дасгалуудаас онцлогтой.

Алхах үедээ та толгойгоо эгцлэн цээжээ цэх барьж сурах нь чухал. Эрүүл хүн өдөрт 30 доошгүй минут эрчимтэй алхах хэрэгтэй гэнэ. Цус судсаар гүйхдээ бие махбодийг цэвэршүүлж, тэтгэдэгтэй адил явган алхах нь оюун ухааныг цэвэршүүлж сайжруулдаг ажээ. Түүнчлэн алах үедээ биеэ эгцлэхээс гадна гэдсээ бага зэрэг татаж, булчингаа чангалан явах хэрэгтэй. Ингэснээр нурууны булчин чангарч, бүсэлхий нарийсдаг.

Алхах үед гар мөрний үеийн хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гарын атгалтаа зөөлөн, мөр, гараа сул чөлөөтэй, урагш, хойш савж алхахыг зөвлөе. Амьсгалаа авахдаа нэг удаа, гаргахдаа хоёр удаа эсвэл хоёр тасалж амьсгалаа аваад хоёр тасалж гаргах зэргээр амьсгалаа хуваарилж алхаарай.

Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болгох нь гуя, өгзөгний булчинд онцгой нөлөөлдөг. Алхам нь хөлийн өсгийнөөс булчинд онцгой нөлөөлдөг гэнэ. Алхмыг хөлийн өсгийнөөс эхлэн гишгэж, бүтэн улан дээр биеийн хүндийн жинг тохируулан өлмийгөөр түлхэж дуусгана. Алхаж байхдаа цээжээрээ урагш, хойш найгах, ганхах, гараа хажуу тийш савлах зэрэг хөдөлгөөнийг хийгүй байхыг сануулъя.

Хөлдөө таарсан зөөлөн, спортын зориулалтай гутал, хөнгөн агаар нэвтрэх хувцас өмсөөрэй. Алхаж эхлэхээс 20 минутын өмнө аяга ус ууна. Ам хатаж байна гэдэг нь биед ус дутагдаж буйн шинж. Тиймээс алхалтын дараа шингэнээ усаар нөхөхдөө чихэрлэг болон исгэлэн ундааг аль болох хэрэглэхээс татгалз. Шингэнийг аль болох бага багаар шимж ууна.

Ойролцоогоор 10 мянган алхам хийхэд хүний бие 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг байна. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг ажээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө