Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нээлттэй өдөрлөг хийлээ

  Г.Бадамлянхуа 2019-03-16 1340

Өдөрлөгөөр лабораторийн туршилт, судалгаа танилцуулахаас гадна бакалавр, магистрын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм. Өдөрлөгт оролцогчид анги танхим, факультет, лаборатори, номын сан, фитнесийн танхим, оюутны дотуур байр зэрэгтэй танилцлаа. Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль энэ онд элсэлтийн шалгалтын журмандаа өөрчлөлт оруулсан гэдгийг багш, удирдлагууд нь онцолж байна.

Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль хоёр орны төрийн тэргүүнүүдийн санаачилгаар байгуулагдсан төрийн өмчийн хамгийн отгон сургууль юм. Энэ сургууль олон улсын сургалтын хөтөлбөрөөр боловсон хүчин бэлтгэхээс гадна шинжлэх ухааны судалгааны томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, гадны улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгааг сургуулийн хамт олон ярьж байна.

МГТИС-ИЙН  “ИНЖЕНЕРИЙН ФАКУЛЬТЕТ”-ЫН ЭРХЛЭГЧ ПЕТЕР ФОССЕН: 

Бид сүүлийн үед томоохон төслүүдэд гар, бие оролцож байна. Эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Тухайлбал, үйлдвэрийн хаягдал, шингэнийг ашиглан уул уурхайн тоос, тоосонцрын эсрэг ашиглаж байна. Мөн “basmic” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ нь гэр хороолол болон дулааны цахилгаан станцын үнсийг ашиглаж Налайхын уурхайн нөхөн сэргээлтэд ашиглаж, үр дүн гарсан. Одоо бид Германы засгийн газар, Герамны их, дээд сургуулиуд, томоохон компаниуд, Монголын их, дээд сургуулиуд, “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн.  

Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль оюутан суралцагчдад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, германы их, дээд сургуульд суралцах боломж олгодгоороо давуу талтай гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө