Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Сонгинохайрхан дүүрэгт ой хээрийн түймэр гарчээ

  Г.Бадамлянхуа 2019-03-19 327

Хаврын хуурайшилт эрт эхэлсэн учир ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг холбогдох албаныхан анхааруулж байна. Өчигдөр буюу 3-р сарын 18-нд 
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хустайн ам, “Төгөл” амралтын газар орчим ойн түймэр гарсан байна. Энэ нь 2019 онд бүртгэгдсэн анхны ой хээрийн түймэр гэлээ.

Ойн түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 15.26 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтайгаа 13 км зам туулан 15.45 цагт  очиж, нэмэлт дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 12 алба хаагч, хоёр автомашинтай, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 16 алба хаагч, 26 дугаар ангийн гурван алба хаагч гээд нийт 38 алба хаагч, долоон техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Мөн обьектийн түймэр их байгаа юм. Сүүлийн нэг хоногийн хугацаанд нийслэлийн таван дүүрэг болон Дархан-Уул, Дорнод аймагт гал түймэр гарсан байна. Тодруулбал, Налайх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул, Дорнод аймаг дахь хувийн өмчид гал гарсан байна. Өчигдөр  Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны төв байрны дунд өчигдөр 17.40 цагт гал гарсан юм. Галын улмаас хүний амь нас хохироогүй, галын шалтгаан нөхцлийг нарийвчлан тодруулахаар ажиллаж байгаа гэлээ.

Гал гарсан газарт цагдаагийн байгууллагын ажилчид үзлэг хийж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө