Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Турах гэж байгаа бол эдгээр долоон хүнсийг бүү ид!!

  С.Золбоо 2019-04-23 12309

Гуалиг, галбирлаг болох хүсэл ихэнх хүүхнүүдийн мөрөөдөл байдаг нь нууц биш. Хэрэв та турахаар нэгэнт шийдсэн бол дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна.

1. Нүүрс усны өндөр агууламж бүхий “зууш”

Турах гэж байгаа бол эдгээр 7 хүнсийг бүү ид!!

Гурилан бүтээгдэхүүнүүд нүүрс усны агууламж өндөртэйг бид мэднэ. Хатаасан талх, жигнэмэг төрлийн зүйл ч адил. Жаахан идчихэд гайгүй биз гэж тайвширч болохгүй. Бие организм эдгээр нүүрс усыг шууд сахар болгож хүлээж авна.

2. Хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд

Турах гэж байгаа бол эдгээр 7 хүнсийг бүү ид!!

Эдгээр бүтээгдэхүүнийг удаан хадгалахын тулд натри ихээр нэмдэг. Жингээ барьж байгаа хүнд натри хэрэггүй. Хөлдөөсөн махан котлетууд худалдаж авахдаа мөн анхаараарай. Орц, найрлагыг нь сайн унш. Харахад жижигхээн харагдаж байгаа хөлдөөсөн зүйлүүдэд ч маш их калори агуулагддаг.

3. Үр тариа ихээр агуулсан амттан

Турах гэж байгаа бол эдгээр 7 хүнсийг бүү ид!!

Үр тариа биед тустай, цадсан мэдрэмж өгдөг ч амттанд хольсноор илүүдэл тостой болсон байдаг.

4. Өөх тосгүй бүтээгдэхүүн

Турах гэж байгаа бол эдгээр 7 хүнсийг бүү ид!!

Америкийн эрдэмтдийн тогтоосноор бид өөх тос багатай гэсэн хоолыг бусад хоолноос 30 хувиар илүү иддэг байна. Гэхдээ зөвхөн илүү иддэгт асуудал байгаа юм биш. Үйлдвэрлэгчид эдгээр бүтээгдэхүүнээс өөх тосыг нь цэвэрлэхдээ амтгүй болгохгүйн тулд сахар ихээр нэмдэг аж.

5. Цэвэр шүүс

Турах гэж байгаа бол эдгээр 7 хүнсийг бүү ид!!

Стакан шүүс уухын тулд бидэнд тав орчим нимбэг хэрэгтэй. Гэхдээ цэвэр шүүс өлсгөлөн дардаггүй. Жин нэмдэг нь тогтоогджээ. 100 хувь байгалийн гаралтай шүүсэнд ч хоосон  калор их байдаг аж. Мөн байгалийн гаралтай сахар их байдаг болохоор тийм амтлаг байдаг гэнэ. Өдөрт нэг стакан шүүс уухад бол санаа зоволтгүй. Харин цэвэр шүүс уухаа хэтрүүлвэл тун удахгүй чихрийн шижингээр өвчлөх нь ээ.

6. Чихэрлэг ундаа

Турах гэж байгаа бол эдгээр 7 хүнсийг бүү ид!!

Хийжүүлсэн болон бусад амтлаг ундааны хор уршгийн талаар ярихад илүүц биз ээ. Хэрвээ зайлшгүй уухаар болвол эдгээр ундаан дээр лимон нэмээд угаарай. Эсвэл ямар ч нэмэлт зүйлгүй хийжүүлсэн усыг сонгоорой.

7. Ихээр савласан бүтээгдэхүүнүүд

Турах гэж байгаа бол эдгээр 7 хүнсийг бүү ид!!

Эдгээр хүнс хэдий чинээ том савтай байна төдий чинээ аюултай. Эрдэмтдийн тогтоосноор хүн томоор савласан хүнс идэхдээ дахиад зөндөө үлдсэн гэж бодон автоматаар нэмж иддэг байна. Эдгээр амттанг савнаас нь шууд бүү ид. Хэрэглэх хэмжээгээ тааруулан өөр саванд тасдаж хийж байгаад идээрэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө