Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хорт хавдрыг эмчлэх эм бүтээнэ

  Б.Оюун 2019-05-21 705

Британийн Хорт хавдрын эсрэг судалгааны институтын (ICR) эрдэмтдийн баг ойрын 10 жилд багтаан хорт хавдрыг эмчлэх эм зохион бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна.
Энэхүү судалгаанд зориулж 75 сая фунт стерлинг төсөвлөн, хорт хавдрын эсийн эсрэг эм бүтээхээр эрдэмтдийн баг ажиллаж байгаа юм.

ICR-ын багийнхан Лондон хотын Саттон дүүрэгт хорт хавдрын эсрэг шинэ эм бэлдмэл гаргах орчин үеийн лаборатори, төв байгуулан хэдийнэ ажилдаа оржээ.
ICR-ын тэргүүн Пол Уоркманы ярьж байгаагаар хамгийн гол асуудал нь хорт хавдартай тэмцэх явцад хорт хавдрын эд эс маш амархан эмэнд дасалтай болдог учраас ийм нөлөө үзүүлэхгүй эм бэлдмэл гаргаж авах нь чухал гэдгийг онцолжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө