Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Насанд хүрэгчдийн волейболын улсын аваргууд тодорлоо

  Г.Бадамлянхуа 2019-05-25 3198

Булган аймгийн Могод сумын харьяат, волейболын спортын олон улсын хэмжээний мастер Нямжавын Содномдоржийн нэрэмжит насанд хүрэгчдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт энэ сарын 18-нд эхэлсэн. Тэмцээнд  Булган, Дархан, Хэнтий, Алтайн барс-Хилчин, Эрчим, Замчин1, Замчин2, Уурхайчин, Баянхонгор, Орхон, Хасу, Эрчис тал гэсэн 12 эрэгтэй баг оролцсон юм. Харин эмэгтэй ангилалд Булган1, Булган 2, Эрдэнэт үйлдвэр-Уурхайчин, Орхон, Хилчин гэсэн эмэгтэй таван баг оролцсон. Улсын аварга шалгаруулах тэмцээн долоо хоног үргэлжилж, аваргууд тодорлоо. Эрэгтэй төрөлд “Замчин” баг 3:2-ын харьцаатайгаар “Хасумегастарс” багийг хожиж хүрэл медалийн болзол хангасан юм. Харин “Эрчим” баг 3:1 харьцаатайгаар “Алтайн барс-Хилчин” багийг хожиж, аваргын алтан медалийн эзэд боллоо.

Тэмцээний эмэгтэй ангилалд “Орхон” аймгийн баг тамирчид 3:1-ийн харьцаатайгаар “Уурхайчин” багийг хожиж, хүрэл медалийн болзол хангасан. Харин 3:2-ын харьцаатайгаар “Хилчин” багийн тамирчид Булган1 багийг хожиж, алтан медалийн болзол хангалаа.

 Энэ тэмцээнийг Булган аймгийн харьяат, волейболын спортын олон улсын хэмжээний мастер Н. Содномдоржийн нэрэмжит болгосон юм.Ихэвчлэн Улаанбаатар хотод зохион байгуулагддаг энэ тэмцээн Булган аймагт болж байгаа нь чухал үйл явдал хэмээн ОУХМ Н. Содномдорж ярьж байна.

Насанд хүрэгчдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт анх удаа боллоо. Тэмцээнийг Булган аймгийн Волейболын холбооноос Монголын волейболын холбоо, Булган аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан юм.

 Булган аймгийн волейболчид монгол улсын волейболын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг ахмад тамирчид ярьж байлаа. Тэд хэлэхдээ тус аймгийн волейболын холбооны үйл ажиллагаа, Булганы тамирчдын ур чадвар ямар түвшинд хүрснийг энэ тэмцээн харууллаа хэмээсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө