Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Энэ зуны оддын үсний засалтууд

  Б.Оюун 2019-06-01 1232

Энэ зуны оддын үсний засалтууд

Зуны урин дулаан улирал ирэхтэй зэрэгцэн охид бүсгүйчүүд цоо шинэ дүр төрхтэй болохыг хүсдэг. Тэгвэл хүний гадаад төрхийг хамгийн их өөрчилдөг зүйл бол мэдээж үс засалт.

Энэ зуны үсний хамгийн дэгжин өвөрмөц үсний засалтуудыг оддын стилистууд хэрхэн тодорхойлж байгааг хүргэж байна.

УРТ УС

Урт үсний хувьд 70-90-ээд оны үсний хэв маяг буюу шаталсан үс засалт хамгийн гоёмсогт тооцогдож байна. Шаталсан үзүүртэй урт үс нь хөнгөн дэгжин харагддаг учраас нүүр лүүгээ орсон шаталсан үс засалт урт үсэнд ихэд тохиромжтой байх болно. 

15 стрижек звезд, которыми стоит вдохновиться этим летом (фото 5)

ЕРӨНХИЙ ХЭЛБЭР

Ер нь хүн бүрт тохирсон үсний ямар нэгэн тодорхой засалт гэж байхгүй. Таны нүүрний хэлбэр, царайны өнгө төрх гээд бүхий л зүйлээс чухам танд тохирсон үсний хэв маяг, хэлбэрийг гаргах нь илүү чухал. Гэхдээ дийлэнх охид бүсгүйчүүдэд шулуун үс зохимжтой байдаг. Ийм шулуун үс хүрэн өнгийн үстэй бүсгүйчүүдэд илүү тохиромжтой харагддаг. 

15 стрижек звезд, которыми стоит вдохновиться этим летом (фото 4)

 ЧЁЛК

Чёлк буюу урдуур унжуулсан тайрмал үс энэ зуны оддын үс засалтын бас нэгэн өвөрмөц хэв маяг болж байна. Хүн бүрийн царай төрхөд таарсан янз бүрийн чёлк байж болно. Магадгүй хөмсгөөр татсан, магадгүй урт чёлк байж болох юм. Чёлк нь хүний царай төрхийг илүү залуу, илүү донжтой харагдуулдаг.

15 стрижек звезд, которыми стоит вдохновиться этим летом (фото 7)

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө