Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иргэний үүргээ биелүүлж сайжруулсан түлшийг хэрэглэх нь зүйтэй

  Д.Отгонсүрэн 2019-06-13 349

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол гарч “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан Улаанбаатар хотын зарим дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад  иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг 2019.05.15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан.

Дээрх асуудлын хүрээнд Эрчим Хүчний Сайдын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаар тушаалаар Ажлын хэсэгбайгуулагдан 2014 онд шинэчлэн батлагданаас хойш даруй 5 жилийн хугацаа өнгөрсөн MNS5679“Сайжруулсанхатуу түлш. Техникийншаардлага” стандартад үзлэг хийн, зохих стандартчиллын ажлыг явуулж шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Шинэчилсэн стандарт нь өнөөгийн шахмал түлш үйлдвэрлэлийн техник, технологийн ололт, туршилтын хүрсэн үр дүнг тооцоолон техникийн шаардлагад нийцүүлж, стандартын агуулгад тогтоосон техникийн шаардлагыг дээшлүүлсэн бөгөөд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар хүртээмжтэй болсон.

Энэхүү стандартын дагуу үйлдвэрлэсэн Сайжруулсан хатуу түлш нь агаарт ялгаруулах утааны хор аюултай бохирдлын хэмжээг зохих хэмжээгээр бууруулж байгаа нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон бөгөөд экологи, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг зохих түвшинд бууруулна хэмээн эрдэмтэн, судлаачид тооцоолсон болно.

Бид түүхий нүүрс хэрэглэхгүй байж, зөвхөн “MNS5679:2019 Сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага”-д нийцсэн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр утаанаас үүдэлтэй эрсдлийг бууруулахад иргэний үүргээ биелүүлж, сайжруулсан хатуу түлшийг хэрэглэж заншицгаая.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө