Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Жонсон, Хант нарын хэн нь Их Британийн Ерөнхий сайд болох вэ?

  Б.Оюун 2019-06-21 533

Их Британийн эрх баригч Консерватив намын даргын сунгааны эхний 5 шатны санал хураалт явагдаж дууслаа. Нийтдээ Тори-гийн тэргүүний суудлын төлөө Их Британийн 10 улс төрч нэр дэвшин өрсөлдсөнөөс сүүлийн шатанд энэ улсын гадаад хэргийн сайд асан Борис Жонсон болон түүний албыг залгамжилж байсан Жереми Хант нар тунан үлджээ.  

 Ийнхүү Их Британийн Консерватив намын дарга, цаашлаад улсынхаа дараагийн ерөнхий сайдын суудалд суух улс төрийн сунгааны тэргүүлэгчид тодорчээ. Британийн иргэд улсынхаа дараагийн засгийн газрын тэргүүнээр гадаад хэргийн сайд асан уу, эсвэл одоогийн гадаад хэргийн сайд сонгогдохыг хүлээх үлдээд байна. Намын даргын суудлын төлөөх сунгаанд эхнээсээ амжилттай оролцож, бусад нэр дэвшигчдээсээ үргэлж дээгүүр санал аван тэргүүлж байсан Борис Жонсон, мөн түүний араас нэхэн санал хураалтын явцад Жонсоны араас нэр нь бичигдсээр явсан Жереми Хант нарын хэн нэг нь Их Британийн эрх баригч Консерватив намыг тэргүүлэх нь намын бүх гишүүдийн санал хураалтаар тодрох юм. Энэ шатыг давсан улс төрч ТОРИ-г тэргүүлээд зогсохгүй мөн Тереза Мэйг залгамжлан улсынхаа дараагийн ерөнхий сайдаар давхар томилогдох юм.

Тори-гийн 5 дахь шатны нам доторх санал хураалтаар Жонсон Парламент дахь Консерватив намын 313 гишүүнээс 160 гишүүний дэмжлэг авч чадсан бол Хантын төлөө 77 нь саналаа өгчээ. Энэ шатанд Их Британийн байгаль орчны сайд Майкл Гоув 75 санал авч цаашдын сунгаанаас хасагдсан байна.

Ийнхүү 5 дахь шатны санал хураалтаас ердөө хоёр нэр дэвшигч үлдэж, улмаар Консерватив намын нийт 160 мянган гишүүнээс нууц санал хураалтаар, шуудангаар санал хурааж намын даргаа эцэслэн сонгох юм. Их Британийн Консерватив нам дараагийн тэргүүнээ ирэх 7-р сарын 22-нд тодруулж, дараагийн ерөнхий сайдын нэр тодорхой болох учиртай юм.  Намын шинэ тэргүүн Тори-г тэргүүлэхээс гадна улсынхаа засгийн газрыг тэргүүлнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө