Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Шарилжгүй Улаанбаатар 4" аян эхэллээ

  TV5 News 2019-06-21 580

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” IV аяныг өчигдөр эхлүүлж, зориулалтын автомат хадуур (50ш), ажлын хувцас, бээлий, масктай 100 хүнийг ажилд гаргаад байна. Дээрх ажилтнууд нь ГССҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, “Амгалан”, “Өргөө”, “Хүрээ”  амаржих газар,  дүүргийн Эрүүл мэндийн төвүүд болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд голын эрэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Нарны зам дагуух нүхэн гарцуудын орчим, үерийн далан суваг, дулааны шугам, төмөр замын хамгаалалтын зурвас дагуу нийт 1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэх юм.

Хуваарийн дагуу тэд өчигдөр Баруун 4 замаас Гэсэр сүм, Баянбүрдийн тойрог чиглэлийн зам дагуу болон үерийн далан дагуу ургасан шарилж луулийг цэвэрлэж эхэллээ. Энэ жилийн онцлог бол шарилж, лууль, хөл газрын ургамлын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн 13 тонн био бэлдмэлийг 1.5-2 га талбайд турших юм байна. Уг бэлдмэлийг зохион бүтээсэн Солонгосын эрдэмтэн өөрийн биеэр Улаанбаатарт хүрэлцэн ирж байгаа бөгөөд хэрхэн зөв хэрэглэх талаарх заавар зөвлөгөө өгч ажиллах гэнэ.

"Шарилжгүй Улаанбаатар" аяны нэгдүгээр үе шат зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 5-ны хооронд 15 хоног үргэлжлэх бол хоёрдугаар үе шат наймдугаар сарын 5-20-ны хооронд 15 хоногийн хугацаанд тус тус явагдана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө