Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Яараад яахав дээ” аяны үр дүнд зам тээврийн осол 50 хувиар буурчээ

  Д.Отгонсүрэн 2019-07-17 498

“Яараад яахав дээ” аяныг энэ оны зургадугаар сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулжээ.

Цагдаагийн байгууллага хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээний хүрээнд уг аяныг зохион байгуулсан. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчил, аюулгүйн бүс хэрэглээгүй 6083, хурд хэтрүүлэн зорчсон 3190 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Арга хэмжээг зохион байгуулахад "Мобиком корпораци" ХХК, "Оюутолгой" ХХК болон "Таванбогд" ХХК, "Петровис" ХХК, "Магнай трэйд" ХХК, "Toyota Tire" ХХК, урлаг соёл, спортын салбарын олны танил хүмүүс иргэдийн оролцоо, дэмжлэг сайн байжээ. 

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн цахим сүлжээгээр тавигдсан мэдээ, мэдээлэл контент иргэдэд хүрч, эерэг сэтгэгдэл илэрхийлж, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурд буурч, иргэд "Яараад яахав дээ" гэх үгийг эерэг утгаар нь ашиглаж, нэгэндээ шаардлага тавьж байна гэлээ. 

Баяр наадмын үеэр Цагдаагийн шуурхай албаны утсанд баяр наадмын өдрүүдэд 10 мянга гаруй гомдол, дуудлага иржээ. Мөн төөрсөн 99 хүүхдийг олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1106 зөрчлийг илрүүлжээ. 
Мөн

  • аюулгүйн бүс хэрэглээгүй 6083
  • хурд хэтрүүлэн зорчсон 3190
  • гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэглэсэн 846
  • бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 12789
  • Бусад зөрчилтэй 28202 зөрчлийг тус тус илрүүлсэн байна.

Орон нутгийн замд гарах зам тээврийн осол буурч байгаа хэдий ч осол түгээмэл гардаг газруудад энэ жил камер байршуулна гэлээ. 

“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” АЯНЫ ҮР ДҮНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 50 ХУВИАР БУУРЧЭЭ

"Яараад яах вэ" аян хэрэгжээд нэг сарын хугацаа өнгөрөхөд улсын хэмжээнд “Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар, нас барсан хүний тоо 11.7 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 49.7 хувиар тус тус буурчээ. 

Үүнээс орон нутгат үйлдэгдсэн хэрэг 63.9 хувь, гэмтсэн хүн 59.5 хувь, нас барсан хүн 21.7 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө