Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 орд

  Д.Отгонсүрэн 2019-07-17 2018

2019/07/18

ХОНЬ 

Хайртай хүмүүстэйгээ харилцахад зарим нэг сэтгэлийн дарамт үүсэж магадгүй. Хамаатан садангууд хамт байхад тээртэй байж ч болзошгүй. Эдгээр хүмүүсийн талаар бодлоо өөрчилбөл энэ байдлыг давж гарч чадна. Тэд танд өөрсдийн сонирхлыг, та ч мөн өөрийн сонирхлыг ярих нь их зүйлийг сурч авах боломж олгоно.

ҮХЭР 

Хэрвээ одоо хийж байгаа ажилдаа ямар нэгэн зорилготой байвал энэ нь таны ирээдүйг зөв чиг рүү чиглэж байна гэсэн үг. Ухаалаг хүмүүсээс шинэ зүйлийг суралцах хүсэл тань таныг ямар нэгэн уулзалтад аваачина. Энэ нь таныг шинэ үзэл бодол санаагаар хангана. Улс төрийн идэвх ихсэж байна.

ИХЭР 

Хамтрагчийнхаа хувийн мэдрэхүйг сонирхож үз. Тэгвэл та бүхий л асуудлын талаар илүү оновчтой ярилцах боломжтой болно. Ингэснээр хэн хэнийгээ буруутгах байдлаас зайлж чадна. Зарим үед мэргэжлийн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй болдог бол бизнесээ нураах эрсдэл өндөр байгаа тохиолдолд мөнгө бүү нарийл. Өнөөдөр бас эмчилгээ хийлгэхэд тохирох өдөр байна.

МЭЛХИЙ 

Та өмнө нь хэн нэгэнтэй уулзалт төлөвлөсөн бол  мартуузай. Биечлэн амжихгүй ажлуудаа утсаар ч болов заавал зохицуул. Таны оролцоо бүгдийг баярлуулна. Зарим хүмүүс буяны байгууллага ажиллахаар шийдэж магадгүй. Бусдад тусалж болох боломжтой бүхнийг хий. Та ганцаар зүтгэлгүй, бусадтай хамтарч, зохицож байж хол явна гэдгийг сайн ойлгох цаг нь болжээ.

АРСЛАН 

Илүү хичээл зүтгэл гаргах өдөр. Таны шаргуу байдал элбэг хангалуун болгоно. Өнгөрсөн ажлаас болж заавал хийх ёстой үүрэг даалгавар гарч ирж магадгүй. Бодол санаа болон өөрт төрсөн мэдрэмжээ сайн тогтоож ав. Эргэцүүлэн бодох нь юу болоод буйг ойлгох боломж олгоно. Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм чухал байна. Хоол хүнсэндээ шинэ ногоо, жимс, самар ихээр хэрэглэвэл таны эрч хүч нэмэгдэнэ.

ОХИН 

Маргааш 2019/07/18

Хөгжил хөдөлгөөнтэй өдөр. Өнөөдөр ажил хэрэг хангалттай сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй өдөр байх болно. Хүмүүс таны авьяас, чадварыг сайнаар үнэлэх бололтой. Бүтээлч санаа чөлөөтэй оргилж байх цаг үе ба хэн нэгэн нөлөө бүхий хүн таныг чухал ажилд хувь нэмрээ оруулахыг хүсэж, сэтгэл тань маш их догдлох болно.

ЖИНЛҮҮР 

Боломжууд нээгдэнэ. Та бусадтай харилцаа холбоотой байх нь энэ өдрийн амжилтын түлхvvр юм. Баяртай үйл явдлууд тохионо. Бусад хүмүүс танд туслахад бэлэн байна. Чухал хэлэлцээрүүд амжилттай байна. Та хийж гүйцэтгэсэн ажилдаа аз жаргалтай бай. Мөн гэр бүлийн зарим ажлыг хийх шаардлага гарна. Өнөөдөр шүүмжлэл буруу мэт танд санагдана. Гэвч та бусдыг ойлгож чадвал энэ өдөр аз жаргалтай байж чадна.

ХИЛЭНЦ 

Ганцаар байж өөрийн хийхийг хүсэж байсан зүйлсээ хийхэд тааламжтай. Энэ нь та гэртээ ганцаар үлдэх хэрэгтэй гэсэн үг биш. Бусадтай холбоотой байх нь ч мөн ганцаараа байхтай адил чухал ач холбогдолтой. Та өөрийн дуртай зүйлээ хийснээр маш их таашаалыг авч чадна. Зарим хүмүүс өөрийн бүтээлээ ашигтай борлуулна. Хэрвээ зөн совин танд ямар нэгэн зүйлийг хэлбэл энэ бүхнийг дага.

НУМ 

Үр бүтээлтэй ажиллах өдөр. Мөн хайртай хүндээ өөрийн цаг завыг гарга. Мөнгөө өсгөх бизнес ажиллагаанд оролцоход таатай. Бизнесийн гэрээ хэлэлцээр ашиг тусаа өгнө. Та өөрийн гадаад үзэмжид санаа тавих нь олны талархлыг авчирна. Мөн сайхан харагдаж байвал та өөдрөг сэтгэлтэй байх болно. Ганц бие хүмүүс хуучны учралаа эргэн санагалзана.

МАТАР 

Од гараг хүчтэй байршлыг илгээж таны энерги, урагшлах учир шалтгаан, дайчин чанарыг нэмэгдүүлэх болно. Ихэнх хүмүүс туйлын хүслээ биелүүлэхийн тулд юу л бол юу хийж чадах юм шиг санагдана. Энэ бол үр бүтээмжтэй, шинийг санаачлагч үе бөгөөд та өндөр амжилтад хүрэх чадвартай байх болно.

ХУМХ 

Хөрөнгө оруулагч нартай уулзалт хийх бол санхүүгийн байдлаа сайн төлөвлө. Өнөөдөр зээл авсны хэрэггүй. Үнэтэй зүйлс худалдаж авахаа түр хойшлуул. Энгийн үедээ буцаж оч. Таны загварын хандлага урмыг тань хугалах бөгөөд сайхан санаанууд төрсөн ч гэсэн гоёл чимэглэл худалдан авахад хүндрэлтэй байх болно. Танд урам зориг ирэх үед хүслээ биелүүлээрэй. Ажил хэрэгч хандвал ажил маш урагштай байх болно.

ЗАГАС 

Ажлынхаа тухай сонсохыг хүсээгүй зүйлээ сонсож магадгүй. Таны биеийн эрч хүч буурснаас та бага зэрэг уур уцаарт автаж болзошгүй. Өөртөө амрах цаг гарга. Ачаалал болон цаг агаараас болоод амархан ядрах магадлалтай байна. Хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалтай  байгаа бол эмнэлгийн байгууллагад хандаарай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө