Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өрнийн зурхай-12 орд

  Д.Отгонсүрэн 2019-07-20 1640

 2019/07/21

ХОНЬ 

Амралтын өдрийг өөрийн хүссэнээрээ өнгөрүүлж, дуртай  зүйлээ хийх нь зүйтэй. Сайн хоол дарс хэрэглэх нь тань таатай мэдрэмж өгнө. Худал хуумгай явдлууд эргэн тойронд тань гарна. Тиймээс бэлэн мөнгөтэй харилцах болон бизнесийн тал дээр анхааралтай бай. Энэ бүхнийг сайн нягталж, бодит байдлаар асуудалд хандан ухаалаг байх шаардлагатай цаг үе. 

ҮХЭР 

Гэр орныхоо их ажилд бэлтгээрэй. Ажил төрөлдөө шинэчлэл хийх байдал сэтгэл ханамжтай өөрчлөлт авчирна. Гэртээ ажиллаж байх үедээ болгоомжтой байгаарай. Өөрийгөө завгүй байлгах нь хэрэгцээгүй явган хэрүүлээс ангид байлгана. Хэрвээ гэрийнхэн тань үл ойлголцох байдалд хүрвэл хөндлөнгөөс бүү оролцоорой.

ИХЭР 

Танд өнгөрснөө эргэн харж, өнөөдрөөсөө суралцан, ирээдүйгээ төлөвлөх боломж нээгдэнэ. Ихэнх хүмүүс бодол санаагаа хуваалцахаас илүү дотроо хадгалах шинжтэй байна. Нууцлагдмал хайртай учирч магадгүй. Одоогоор бүтэхгүй байгаа хэн нэгний тухай бодох хэрэггүй. Эргэн тойронд байгаа дэмий явган яриаг бүү тоо. Энэ хов живийн ихэнх нь зүгээр л хэн нэгний санаанаас гарсан зүйлүүд байх магадлалтай.

МЭЛХИЙ 

Гэнэтийн зүйлд бэлтгэлтэй бай. Одоогийн ажилдаа сэтгэл дундуур байгаа хүмүүс ажлаасаа гарч шинэ ажилд орох боломж гарна. Хамт ажиллах хүмүүсээ судалсан бол олон зүйл гайхшралд оруулна. Зөн совин тань маш олон сонирхолтой зүйл рүү хөтлөх болно. Энгийн байхыг хичээ. Хурц түргэн зан гаргахаас болгоомжил.

АРСЛАН 

Та энэ өдрийн турш олны анхаарлын төвд байх болно. Өөрийн гадаад үзэмж, хувцаслалт, үс засалтад анхаар. Дэлгүүр хэсэж өөрийн дуртай зүйлээ авахыг хүсэж байгаа бол яг одоо үүнийг хий. Хэрэв та хувийн хэрэгцээгээ бүтээлчээр хангана гэвэл өөрөө хувцас хунараа янзалж болно. Энэ нь таны авьяасыг нээж, мөнгөө хэмнэхэд тусална.

ОХИН 

Гэр бүлдээ анхаарч, ажилтай холбоотой бүхнийг хойшлуул. Үл хөдлөх хөрөнгөө ашигтайгаар худалдахаар найдаж буй хүмүүс урам хугарна. Хэрэв үүрэгт ажлаа зайлшгүй хийх шаардлагатай бол ойр дотнын хүмүүстээ илэн далангүй санал солилц. Ихэнх хүмүүсийн хайр дурлал таагүй байгаа тул хайр дурлалын асуудалд шийдвэр гаргахаа түр хүлээ. Хэдийгээр энэ үе нь бүхий л баярын урилгыг хүлээн авах таатай цаг боловч тэмдэглэлт баярыг энэ үдэш төлөвлөж болохгүй. 

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр дэлгүүр хэсэн онцгой бэлэг худалдаж авах, гэр орноо тохижуулах зэрэгт таатай. Мөн найз нөхөдтэйгөө цагийн хөгжилтэй өнгөрүүлэх нь үр дүнтэй байна. Спортод дуртай хүмүүс тэмцээнд оролцохоор шийдэхдээ сэтгэл хангалуун байна. Гоонь эрчүүд найз нөхөдтэйгөө гадагш гарцгаа. Өнөө орой та урт хугацааны хайр сэтгэлийн анхны алхам хийх болно.

ХИЛЭНЦ 

Од эрхэс сонирхолтой спорт, дуртай хобби, хүүхдүүд, хайр дурлалд энэ өдрийг зарцуулахыг дэмжиж байна. Хайр дурлал болон мөнгө баяр баясгалан авчирна. Та одоо завтай байгаа бол азтай байна. Хэрэв та эрүүл чийрэг баймаар байвал усанд сэлж, дугуй уна. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхах нь таатай байна. Өдөр бүр энэ дэглэмийг барьж, өөрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлаа сайжруул.

НУМ 

Өнөөдөр та хэвийн өдрүүдээс арай илүү унтаж амар. Сайн амарч чадвал та илүү сэргэлэн байж, маргаашнаас эхлэх ажлын долоо хоногийг стресс багатай, төвөггүй давж чадна. Мөн найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлэх, сонирхсон хоббигоо оролдох нь таны бүтээлч ур чадварыг нээнэ. Спортын арга хэмжээнд оролцох нь танд баярлах, бахархах сэтгэл төрүүлнэ.

МАТАР 

Ажилдаа хэт улайрах эсвэл бие махбодын ихээхэн ачаалал шаардсан том төсөл таны хүчийг барж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хамтран санаа бодлоо хуваалцахгүй, бүхнийг өөрийнхөөрөө шийдэх нь түншүүдийн харилцан итгэлцсэн харьцааг эвдэнэ. Иймээс эргэн тойрноо сайн анхаар.

ХУМХ 

Урам зоригтой байх тул та гэрээсээ гарч, гадаад ертөнцтэй танилцахыг хүсэх болно. Олон нийтийн цуглаан, улс төрийн жагсаал, сэтгэл зүйн сургалт зэрэг нь бусадтай харилцаа тогтоож, шинэ зүйл сурч мэдэх боломж өгөх болно. Зарим хүмүүс олны өмнө индэр дээр үг хэлэх хэрэгтэй болбол айж сандрах хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно.

ЗАГАС 

Өнөөдөр та маш бүтээлч байх бөгөөд цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Амрах ажиллах цагаа зөв зохицуулбал амжилтад хүрнэ. Танд атаархсан зарим нэг хүмүүс танд саад хийж, ажлыг тань удаашруулахыг оролдоно. Амралтын өдөр компьютер болон гар утаснаас хол байж, зурагтаа унтрааснаар танд их чөлөөт цаг гарах болно. Бусдад тавих халамжийн үрээр таны нэр хүнд өсөх бөгөөд хүн болгон тантай харилцаа тогтоохыг хүсэх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө