Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гэдэс байнга дүүрэх нь юутай холбоотой вэ?

  Д.Отгонсүрэн 2019-09-12 861

Гэдэс буюу нарийн гэдэсний хэсэгт боловсорч задарсан хоол тэжээлийн бодисын шим шvvс шимэгдэн цусанд орох бєгєєд энэ нь тасралтгvй vргэлжилнэ. Энэ хэсэгт дээрээс бvрэн боловсроогvй орж ирсэн хоол тэжээлийн vлдэгдэл нь цочроох нєлєє vзvvлэхэд гэдэс хvчтэй мушгирч базалж євдєх буюу шингэнээр гvйлгэдэг. Энэ байдал байнга давтагдаад байвал гэдэсний єнгєр тогтохоо больж, архаг чанартай гэдэс гvйлгэх євчин болж, турж эцэн, ядарч сульдах шалтгаан болно

-Хоол унд тохирохоо болих нь юутай холбоотой вэ? 

-Биеийн євчин эсэргvvцэх чадвар суларч, ходоод гэдэсний замын хэвийн vйл ажиллагаа алдагдсанаас хоол унд тохирохоо больдог. Энэ vед гэдэс байнга хоржигнон дуугарч, дvvрч, доошоо ємхий унгас гарна

-Гэдэс дотор хямрах єєр ямар шалтгаан байдаг вэ?

-Гэдсийг хямраах бас нэг шалтгаан бол шимэгч хорхойн халдвар юм. Шимэгч хорхой нь ихэвчлэн энэ хэсэгт дэгээгээ шигтгэн соруулаараа хамаг шим тэжээлт бодисыг нь сорж байдаг учир гэдэс шархлах, цус алдах, цус багадах, тvгжрэл vvсэх, турж эцэх, гэдэс євдєх харшлын шинж хавсран гарч болох талтай. 

-Хоолны хордлого тусах нь гэдэс дотор байнга хямрах шалтгаан болох уу?

-Хоолны хурц хордлого нь гэдэс ходоодны дотоод орчинг эрс єєрчилдєг. Энэ vед ялгарсан хорын нєлєєгєєр гэдэс хvчтэй агших, євдєх эсвэл саажиж мэдээ алдан сул усаар гvйлгэх хvртэл хvндэрч, бие махбодь усгvйжин хордлого улам гvнзгийрэх шалтгаан болдог.

-Дээрх євчнvvд гэдэсний архаг шинжтэй євчний суурь болох магадлалтай юу?

-Дээр дурдсан шалтгаанууд нь яваандаа гэдэс байнга дvvрэх, гvйлгэх, байн байн тvгжрэх зэрэг архаг шинжтэй євчний суурь шалтгаан болно. Иймээс хувийн ариун цэврийн дэглэм, хоолны зєв дэглэм нь ажил амьдралын хэв маягаас хамаарч уялдаатай байх нь чухал болохыг ойлгож байгаа байх гэж найдаж байна

.-Гэдэс байнга дvvрдэг болчихвол яах вэ?

-Нэгэнт гэдэс байнга дvvрдэг болсон бол эмчийн хяналтанд тууштай эмчлvvлэхээс гадна халуун бvлээн хоол цайгаа цагийн хуваарийн дагуу идэж ууж хэвших хэрэгтэй.

-Хоолны дэглэмийн хувьд…

-Хоолны дэглэмийн хувьд гэвэл хэт их идэх, ялангуяа хэт их єлсєж байгаад гэнэт их идэхээс зайлхийх хэрэгтэй.

-Ийм vед ямар ямар хvнсний зvйлээс зайлсхийх хэрэгтэй вэ?

-Хэт хvйтэн, удаан хадгалж чанараа алдсан хоол хvнс, ислэг ихтэй манжин, байцаа, хvрэн манжин, лууван, хулуу, лийр, ногоон алим, апельсин, мандарин гэх мэтийн ногоо жимсийг тvvхийгээр идэх, хvйтэн сvv, хийжvvлсэн ус ундаа уух, гэдэс ходоодоо дааруулах зэргээс байнга зайлсхийж байвал эдгэрэхэд хялбар болно.

-Гэдэс байнга дvvрдэг болсон vед ямар хоол хvнснээс болгоомжлох ёстой вэ?

-Хавар эрт хонины сvv тараг уух, гэдэсний шинэ шєл уух, мєн ундны ус солигдоход хvртэл хийрхэж хямардаг тул болгоомжтой байхад илvvдэхгvй.

-Гэрийн нєхцєлд ямар эмчилгээ, гам хийвэл зохилтой вэ?

-Гэрийн нєхцєлд гэдэс, хэвлий, ууц нуруугаа хонины сvvлний тосоор тосолж, бvлээн жин тавих, бvлээн тослог нvнжигтэй хоол унд хэрэглэж, гам дэглэм сайн сахих нь тустай. Гэдэс ходоодны эмгэг єєрчлєлтийг монгол эм тан, уламжлалт тєєнє засал, бариа засал, жин бигнvvр, рашаан шавар эмчилгээ, ширгээсэн усаар эмчилж болно. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө