Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ШИНЗО АБЭ ЗАСГИЙН ГАЗРАА ШИНЭЭР ЭМХЛЭН БАЙГУУЛНА

  Б.Оюун 2019-09-12 135

Японы ерөнхий сайд Шинзо Абэ лхагва гарагт засгийн газрын танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулжээ. Ийм маягаар Абэ улсынхаа сайд нарын танхимыг шинэчилж, өөрийн тэргүүлэх засгийн газрынхаа өнгө төрх, имижийг өөрчлөн, илүү идэвхтэй ажиллах нөхцлөө бүрдүүлэхийг хичээж байгаа юм.

Японд сүүлд ердөө жилийн өмнө мөн засгийн газрын танхим солигдож байжээ. Тухайн үед Шинзо Абэ сайд нарын танхимаа өнөөгийнх шиг өргөн хэмжээнд сольж байгаагүй юм. Тэгвэл энэ удаад сайд нарын танхимынхаа нэг дор 13 сайдыг солихоор төлөвлөж байна.

Ийм маягаар Абэ засгийн газар доторх тогтвортой байдлаа хамгаалахыг хүсч байгаа юм. Японы ерөнхий сайд шинэ танхимаа ойрын хугацаанд бүрдүүлэн танилцуулах юм.

Японы засгийн газарт хийгдэх халаа сэлгээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дараах мэдээллийг таамаг болгон мэдээлж байна. Юуны түрүүнд Японы батлан хамгаалах яамны сайдын албан тушаалд эхний халаа сэлгээ хийгдэж, Такеши Иваигийн оронд огцорсон засгийн газарт гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Таро Коног тавих бололтой. Коно 2017 оноос хойш улсынхаа гадаад хэргийн яамыг тэргүүлэн ажиллахдаа ОХУ-тай хийсэн энхийн гэрээ хэлэлцээрт идэвхтэй оролцсоор иржээ. Тэгвэл Таро Коногийн оронд Японы гадаад хэргийн яамыг эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Тосимицу Мотэги-г тавих бололтой. Тэрээр Япон улсыг төлөөлөн АНУ-тай худалдааны чухал гэрээ хэлцэл явуулж байсан, гадаад харилцааны тал дээр ихээхэн туршлагатай нэгэн юм. Түүнчлэн Японы засгийн газарт хийгдэж байгаа халаа сэлгээнээс энэ улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байсан Хирошигэ Сэко-г албанаасаа бууж, түүний оронд орлогчоор нь ажиллаж байсан Иссю Сугавараг томилохоор яригдаж байна. Шинээр сайд нарын танхимаа бүрдүүлсний дараагаар Японы эзэн хаан Абэгийн тэргүүлэх танхимыг батламжлах учиртай гэнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө