Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үрчлээний эсрэг Япон ардын уламжлалт маск

  М.Даваадулам 2017-02-13 4565

Япон эмэгтэйчүүдийн үргэлжийн залуу төрхийн нууц юунд оршиж байна вэ? Магадгүй та энэ тухай эргэцүүлж байсан биз? Үнэхээр л Япон бүсгүйчүүд хэдий хөгширсөн ч, арьс нь гэрэлтэж байдаг шүү дээ. Үүнд гоо сайхны мэс ажилбар огтхон ч хамаагүй, харин зөв арчилгаа чухал гэж тэд ярьж байна.

Наран ургах арлын улсын иргэд нүүрэндээ байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэгт гол нууц оршино.

Яг л шаазан мэт толигор арьстай болоход тань цагаан будааны шүүс тус болно.

Цагаан будаа нь арьсыг чийгшүүлэхээс гадна нарны хэт ягаан туяанаас хамгаалж, үрчлээний эсрэг тэмцэнэ.

Япон бүсгүйчүүдийн үрчлээний эсрэг ардын уламжлалт маскийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх талаар зөвлөж байна.


Орц:

- 3 хоолны халбага цагаан будааны гурил,

- 2 цайны халбага зөгийн бал,

- 1 цайны халбага цөцгий.

Хэрхэн бэлтгэх вэ?

- Будаагаа холигч төхөөрөмжинд хийж, нунтаглана.

- Холигч төхөөрөмжинд бэлтгэсэн цагаан будааны гурилаа зөгийн бал, цөцгийтэй холино.

- Зуурмагаа нүүр болон хүзүүндээ жигд нимгэн түрхээд, 30 минут орхино.

- Дараа нь бүлээн усаар нүүр болон хүзүүгээ угааж, цэвэрлээрэй.


Тус маск нь бүх л төрлийн арьсанд төгс зохицно. Харин зөгийн балны харшилтай, мөөгөнцрийн өвчлөлтэй, өндөр даралттай бол тус маскийг хэрэглэхийг хориглоно.

Гэрийн нөхцөлд бэлтгэсэн маск нь – нэг ёсны урлаг гэж Япончууд үздэг. Хэрэв тус маскийг 7 хоногт нэг удаа хэрэглэж заншвал, таны арьс толийж, гэрэлтэх болно. Мөн үрчлээ үүсэхээс сэргийлэх тул та наснаасаа залуу харагдах болно!

Япон ардын уламжлалт үрчлээний эсрэг маск танд таалагдсан бол найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаа бүү мартаарай!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан