Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үрчлээ, цагаан үснээс илүү юу биднийг хурдан хөгшрүүлдэг вэ?

  М.Даваадулам 2017-02-15 4993

Нас ахих тусам та бидний гадаад төрхөнд үрчлээ, цагаан үснээс илүүтэйгээр хөгшрөлт нэмдэг дөрвөн "хорт зуршил" бий болохыг эрдэмтэд тогтоожээ.

Дэлхий дээрх эмэгтэйчүүдийн 20-иос илүү хувь нь 30 хүртэлх насандаа анхны цагаан үс ургасан байхыг анзаардаг байна. Хэдий энэ нь хөгшрөлтийн шинж тэмдэг биш ч гэлээ нүдний эргэн тойрон дахь анхны үрчлээ адил тухайн эмэгтэйн сэтгэлзүйд "хүнд" цохилт үзүүлдэг. 

Тэгвэл та бидний тэр бүр анзаараад байдаггүй зарим "хорт зуршил" та бидний биологийн цагийг хурдасгадаг гэдгийг та мэдэх үү? Тиймээс эдгээр хорт зуршлаа аль болох эрт таягдан хаяхыг эмч нар зөвлөж байна. 


"СУУГАА" АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ

Сидячий образ жизни

Америкийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэд "идэвхгүй" амьдралын хэмнэл буюу хөдөлгөөн багатай байх нь бие организмын эд эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг болохыг тогтоожээ. Холбогдох судалгааны ажлаа American Journal of Epidemiology сэтгүүлд нийтлүүлсэн байна. Ингэхдээ эд эс асар хурдтайгаар хөгширдөг байна. Жишээ нь, хэрэв та хоногт 8-10 цаг компьютерын ард суудаг бол биологийн наснаасаа 9 насаар хөгшин харагдах эрсдэлтэй. Гэхдээ сандрах хэрэггүй. Өдөрт 30 минут цэвэр агаарт алхаж, 5 давхар өөд шатаар алхаж байвал айх зүйл үгүй!


УХААЛАГ УТАС "ТОГТМОЛ" АШИГЛАХ

Использование смартфонов

Та бидний бие организм наснаасаа эрт, хурдан хөгшрөх бас нэгэн шалтгаан бол ухаалаг гар утас. Ухаалаг гар утас, компьютерын дэлгэцнээс ялгарч буй цэнхэр гэрэл нь арьсан дахь коллагены түвшнийг бууруулдаг. Ингэснээр арьс хурдан хөгширч, нөсөө толбо, үрчлээс үүснэ. Мөн хэвтэнгээ гар утсаа оролдсоноос эрүү, хүзүүний арьс суларч, унжих тохиолдол их байдаг байна. Ухаалаг гар утас хэрэглэгчдийн 77 хувьд нь эрүү, хүзүүний арьс суларч, унжих тохиолдол илэрчээ. 

 


СОГТУУРУУЛАХ УНДАА

Алкоголь

Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь та бидний бие организм, тэр дундаа арьс, үсэнд сөрөг нөлөө үзүүлдэг. 20+ насанд дархлааны тогтолцооны үйл ажиллагаа харьцангуй сайн байдаг бол, 30+, 40+ насанд архи согтууруулах ундаа хэрэглэсний дараах өдөр таны арьс усгүйтэж, хуурайших болно. Мөн идэр насанд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр ой санамжаа алдах аюултай. 

Гэхдээ мэдээж улаан дарс зэрэг зарим төрлийн согтууруулах төрлийн ундааг бага зэрэг хэрэглэх нь зүрх судасны тогтолцоонд сайнаар нөлөөлдгийг эмч нар баталсан байдаг.

Гэхдээ дусал ч согтууруулах төрлийн ундаа хэрэглэдэггүй хүнд целлюлит үүсэх эрсдэл харьцангуй бага байдаг байна. Учир нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй бол арьс чийгээ харьцангуй бага, мөн удаан алддаг байна. 


СЭТГЭЛ ГУТРАЛ

Грусть

Steelcase компани дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг 12,000 хүнийг нэгэн судалгаанд хамруулжээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь стрессын дарамт доор ажилладаг, анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байдаг гэж хариулжээ. Улмаар энэ нь ядарч сульдах, хувийн сэдэлжүүлэлтгүй болох, бүр цаашлаад хугацаанаасаа хурдан хөгшрөхөд хүргэдэг. 

Тэгвэл хэрхэн өөрийгөө сэдэлжүүлж, аз жаргалтай байх вэ? 

"Гэрийн тэжээвэр амьтантай болох нь зүйтэй!" гэж Нью Йоркийн эмч нар хэлж байна. Судалгаагаар гэртээ муур тэжээдэг хүмүүс зүрх судасны өвчин тусах эрсдэлд харьцангуй бага өртдөг байна. Харин туулай, далайн гахай тэжээдэг хүмүүс харьцангуй нийтэч байдаг гэнэ. 

Сэтгэл санаа өөдрөг байх нь таны арьс чийгээ алдахаас сэргийлэх ач тустай!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан