Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Вазелины гайхалтай 10 хэрэглээ

  М.Даваадулам 2017-03-07 9385

Энгийн нэг вазелиныг гоо сайхан, эрүүл мэнддээ хэрхэн ашигтайгаар хэрэглэж болохыг мэдмээр байна уу? Энгийн нэг эмийн сан болон дэлгүүрт худалдаалдаг вазелиныг олон арван янзаар ашиглаж болно. Хамгийн түгээмэл, мөн судалгаагаар батлагдсан 10 хэрэглээг толилуулж байна.

Вазелиныг 1878 онд Английн химич Роберт Чезбро анх гарган авчээ. Тэрээр шинээр гарган авсан бэлдмэлээ өөр дээрээ туршсанаар, түлэнхийн шархыг хурдан эдгээж, хуурайшиж хагарсан арьсыг зөөлрүүлж, чийгшүүлдэг болохыг тогтоосон байна. Гэхдээ энэ бол вазелины үндсэн хэрэглээ. Үүнээс гадна маш олон талын ач тустай!

Вазелиныг хэрхэн хэрэглэж болох вэ?

1. Уруул

Вазелин нь уруулыг гайхалтай чийгшүүлэх үйлчилгээтэй. Өвөл, хавар намрын улиралд вазелинтай байхад уруул хуурайшиж, хагарах асуудлыг мартах болно.

2. Арьс

Үсээ будахаас өмнө будаг хүрч болзошгүй хэсгүүддээ вазелин түрхээрэй. Ингэснээр таны арьсанд үсний будаг шингэж, толбо тогтохоос сэргийлнэ.

3. Хөмсөг

Вазелин нь өтгөн, дуулгаваргүй хөмсгийг “номхруулна”. Сойзоор хөмсгөндөө вазелин түрхснээр, хөмсөг тань бүтэн өдрийн турш хэлбэрээ барих болно.

4. Сормуус

Урт, өтгөн сормуустай болохын тулд орой унтахдаа сормуусандаа бага зэргийн вазелин түрхээрэй. Үр дүн нь хэд хоногийн дараанаас л мэдрэгдэх болно.

5. Хаг

Вазелин нь хагны эсрэг мөн гайхалтай үйлчилгээтэй. Үсээ угааснаас 30 минутын дараа бага зэргийн вазелин хуйхандаа түрхээрэй. Энэ аргыг хэд хоногийн турш хэрэглэснээр, таны үс угнаасаа эрүүлжих болно.

6. Чийгшүүлэгч

Нүүрний арьсанд чийг өгөхөд вазелин гайхалтай тохирно. Өглөө сэрэхэд нүд тань хавдаж, нүдний тань доор уутанцар үүсч, хөхөрсөн байдаг уу? Тэгвэл унтахаасаа өмнө доод зовхиндоо вазелин түрхвэл, дараа өдрийнх нь турш та ядраагүй, цоглог харагдах болно.

7. Мэйк-ап

Нүүрний будаг арилгахад вазелин төгс зохицно. Мөн давхар нүүрний арьсыг ч чийгшүүлнэ.

8. Үсний үзүүр

Хэрэв таны үсний үзүүр хуурайшиж, салаалсан бол үснийхээ үзүүрт бага зэргийн вазелин түрхээрэй. Энэ аргыг 3 хоногт нэг удаа хэрэглэж болно. Үр дүнг нь та хэдэн долоо хоногийн дараанаас мэдрэх болно.

9. Хөлийн өсгий

Шөнө унтахдаа хөлийн ул болон өсгийндөө вазелин түрхээрэй. Өглөө таны хөл яг л нярай хүүхдийнх адил зөөлөн, булбарай болсон байна.

10. Хумс

Хумсаа будахаас өмнө хумсаа тойруулан арьсандаа вазелин түрхээрэй. Ингэснээр хумсаа будсаны дараа илүүдэл лакаа арилгахад хялбар байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан