Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүнсний соданы 12 ашигтай хэрэглээ. Хямдхан, гэхдээ үр дүнтэй!

  М.Даваадулам 2017-03-09 17239

Хүнсний сода бол олон талын ач тустай бүтээгдэхүүн юм. Үнийн хувьд хямд содыг зөвхөн хоол хүнс бэлтгэхэд төдийгүй гэрээ цэвэрлэхдээ, мөн бие, гоо сайхнаа арчлахад ч хэрэглэж болно.

Гоо сайхнаа илүү тодотгоход тань хүнсний сода тусална. Тус бүтээгдэхүүний 12 ашигтай хэрэглээг санал болгож байна.


1. Арьс цэвэрлэж, зөөлрүүлэх:

Хүнсний содыг усанд 1:3-ын харьцаатай хольж, өтгөн зуурмаг болтол хутгана. Гар, тохой, өвдөгний хуурайшиж хатуурсан арьсан дээр зөөллөн иллэг хийх маягаар түрхэнэ.

2. Хөл арчлах:

Халуун усанд 2 цайны халбага хүнсний сод, 1 цайны халбага давс хийж хутгана. Савтай усандаа хөлөө дүрнэ. Ингэснээр хөлийн арьсан дээр тань тогтсон элдэв бохирдлыг гүн цэвэрлэх юм. Таны хөлийн ул болон өсгий хэсгийн арьс хуурайшиж, хатуурсан бол зөвлөгөө 1-ийг дагаарай.

3. Усанд орох:

Усны онгоцондоо бүлээн ус тосож, цайны аяганы талаар хүнсний сода хийж хутгана. Содатай усанд орсноор таны биеийн арьс торго мэт зөөлөрнө. Хамгийн гол нь усанд орсныхоо дараа биеэ сайтар цэвэр усаар зайлаарай.

4. Нүүр цэвэрлэх:

Бага зэргийн хүнсний соданы агууламжтай уусмал нь нүүр, нүдний будгийг арилгаж, үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.

5. Үс угаах:

Үсний шампунь дээрээ 1/2 цайны халбага хүнсний сода нэмээрэй. Ингэснээр үсний шампунийн хатуулгийг багасгаж, таны үсийг торгомсог зөөлөн болгоно.

6. Хуурай шампунь болгон ашиглах:

Хэрэв таны үс тослогтсон ч, угаах цаг зав байхгүй бол үсний самандаа бага зэргийн хуурай сода түрхээд, үсээ самнаарай. Түргэн хугацаанд таны үс угаасан мэт хөвсийлгөх болно.

7. Өндөр халуурсан үед биен дээр тууралт багасгах:

Эхлээд халуун усанд орж, биеэ сайтар арчина. Дараа нь тууралт гарсан газартаа бага зэргийн усанд сода зуурч түрхэнэ. Хэдэн цагийн дараа цэвэр усаар сайтар угаагаарай.

8. Биеийн арьс наранд түлэгдсэний дараах өвчлөлийг бууруулах:

Наранд хэт түлэгдсэн арьсны өвчинг бууруулж, тайвшруулахын тулд мөн л хүнсний содыг усанд зуураад, тухайн хэсэгт түрхээрэй.

9. Сойз, үсний сам цэвэрлэх:

1 литр усанд 4 цайны халбага хүнсний сода хийж уусгана. Уусмалдаа үсний самаа хийнэ. Хэдэн минутын дараа самаа гаргаж, цэвэр усаар зайлан хатаана. Ингэснээр үсний саманд тогтсон лак, гоо сайхны бусад бүтээгдэхүүн хурдан хугацаанд арилах болно.

10. Шүд цайруулах:

Сода, давсны уусмал таны шүдийг хоромын дотор цайруулах болно. Бага зэргийн усанд хүнсний сода, давс хольж зуураад, шүдээ сайтар үрээрэй. Дараа нь цэвэр усаар амаа зайлна. Энэ арга нь мөн таны амны эвгүй үнэрийг ч арилгах болно.

11. Хумс арчлах:

Хүнсний сода нь гарын арьсыг гүн цэвэрлэж, хумсны эргэн тойрны арьсыг зөөлрүүлэх ач тустай. Хумсанд зориулсан сойзон дээр бага зэргийн хүнсний сода түрхээд, хумсаа цэвэрлээрэй.

12. Шавжанд хазуулахад:

Шавжанд хазуулсны дараа тухайн хэсэгт хүнсний сода түрхсэнээр загатнаа арилгаж, шархыг хурдан эдгээх ач тустай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан