Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эдгээр бүсгүйчүүд ямар мэргэжилтэйг мэдээд та гайхах болно

  М.Даваадулам 2017-03-17 3889

Үзэсгэлэн төгөлдөр, гоолиг биетэй бүсгүйчүүд ихэвчлэн сэтгүүлийн нүүр чимдэг, аль эсвэл телевизийн хөтлөгчөөр ажилладаг гэж зарим хүмүүс боддог. Гэвч энэ нь ташаа ойлголт.

Гоо үзэсгэлэн, төгс бие галбираараа олны харцыг булаасан эдгээр бүсгүйчүүд чухам ямар мэргэжилтэйг хамтдаа сонирхоё.


Мисти Копленд

Балетчин

© @mistyonpointe  

Мисти Копленд — Америкийн анхны өнгөт арьст гоцлон балетчин. Балетчид ихэвчлэн туранхай, турьхан бие галбиртай байдаг бол Мисти Копленд энэ хэвшмэл ойлголтыг эвдэж чадсан юм. Түүний булчинлаг бие галбир олны харцыг яахын аргагүй булаадаг юм. 

Ксения Коваленко

Хөлбөмбөгчин

© @kovalenko_ksenia11  

Ксения Коваленко — ОХУ-ын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг бол "Россиянка" клубын хагас хамгаалагч.

Чанта Макмиллан

Хөнгөн атлетикч

© @chan_taemac  

Чанта Макмиллан — Олимпийн наадмын дэвжээнд өрсөлдөж байсан тамирчин. Чанта өөрийн бие галбиртаа төдийгүй шарх сорвиндоо сэтгэл хангалуун байдаг гэдгээ нуудаггүй юм.

Жина Карано

Холимог тулаанч

© wikimedia   © @ginajcarano  

Жина Жой Карано — Америкийн холимог тулаанч, мөн жүжигчин. "ММА холбооны эмэгтэй нүүр царай" гэж түүнийг нэрлэдэг. Гэхдээ энэ өргөмжлөлийг тэрээр өөрөө хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг байна. 

Сесилия Брекхус

Боксчин

© @ceciliabraekhus  

Сесилия Брекхус WBO/WBC/WBA холбоодын хагас дунд жингийн аваргын бүсийг 5 удаа хамгаалсан анхны эмэгтэй боксчин юм.

Бриттни Гринер

Сагсан бөмбөгчин

© BrittneyGriner  

WNBA буюу Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны "од" гэгддэг Бриттни өөрийн шөрмөслөг бие галбираар бахархдаг нэгэн: "Миний том гар, алга, урт хөл - эдгээр нь намайг бусдаас онцгойруулдаг, би өөрийн галбиртаа сэтгэл хангалуун байдаг. Хүн бүр адилхан байсан бол энэ дэлхий уйтгартай байх байсан".

Триш Стратус

Рестлер

© trishstratuscom  

Патриция Энн Стратигиас — Канадын мэргэжлийн зодоонч, загвар өмсөгч, жүжигчин. Тэрээр WWE-гийн эмэгтэйчүүдийн зодооны 7 удаагийн аварга. Мөн гурвантаа WWE Babe of the Year -аар шалгарч, "Аравны дива" зэрэг цол хүртэж байжээ. 

Мануэла Спессато

Каратэч

© manu.np   © @manu_spessatto  

Мануэла Спессато - Бразилын тамирчин. Тэрээр дэлхийн хамгийн "хөөрхөн" эмэгтэй каратэчдийн нэг юм.

Алекс Морган

Хөлбөмбөгчин

© @alexmorgan13  

Александра Патрисия Морган — Америкийн хөлбөмбөгчин. "Орландо Прайд" баг болон АНУ-ын үндэсний шигшээ багийн довтлогч, 2012 оны Олимпийн аварга, 2015 оны Дэлхийн аварга, 2011 оны Дэлхийн дэд аварга. 

Жули Кези

Холимог тулаанч

© julesk_fighter   © Julie-Kedzie  

Жули Кези нь хүчтэй тулаанчдын нэг. Тэрээр ММА-гийн дэвжээн дээр 15 ялалт байгуулж, 8 ялагдал хүлээжээ. 2005 онд HOOKnSHOOT тэмцээнд ялалт байгуулжээ. 

Ана Хулатон

Боксчин

© @anajulaton  

"Хуй салхи" хочит Ана Хулатон нь Филиппин гаралтай Америкийн боксчин, мөн холимог тулаанч. Ана нь нэн хөнгөн жинд WBO болон IBA холбоодын аварга болсон анхны эмэгтэй тулаанч юм.

 

Нүүр зураг: trishstratuscom

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан