Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Биеийн эдгээр 7 хэсэгт тань мэнгэ бий юу? Мэнгэний байршил олон зүйлийг хэлж өгнө.

  М.Даваадулам 2017-03-17 25638

Нүүр болон биен дээрх тод мэнгэнүүд бусдын анхаарлыг татдаг. Мөн аливаа олон үггүйгээр тухайн хүний тухай сонирхолтой олон зүйлийг нэгэн зэрэг өгүүлдэг гэж хэлж болно.

Та үүнд итгэхгүй ч байж болно. Аялж, олонд алдартай болохыг мэнгэгүйгээр ч хийж болно шүү дээ. Гэхдээ эдгээр “мэнгэн сахиус” таны амжилтыг улам бататгах болно гэдгийг судлаачид хэлж байна.

Шанаан дээр

© depositphotos  

Хэрэв та шанаан дээрээ мэнгэтэй бол та "мөнхийн аялагч". Та ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор их аялдаг байж болно, мөн зүгээр л сонирхолдоо хөтлөгдөн аялж, шинэ зүйлсийг судалж мэдэх хүсэлтэй нэгэн байж ч мэдэх юм.

Хоёр хөмсөг хооронд

© depositphotos  

Хоёр хөмсөг хоорондоо мэнгэтэй хүн ажил мэргэжилдээ хурдацтай ахих боломжтой. Карьерын шатаар харьцангуй хурдан "алхах", цалингаа нэмүүлэх, эсвэл өөрийн дуртай ажил хөдөлмөрөө эрхэлж амжилт олох гээд аль нь ч байж болно. Хамгийн гол нь ажил мэргэжилдээ амжилт гаргах үндэс суурь нь танд байгалиас заяагдсан ажээ. 

Хөмсөгний доор

© depositphotos  

Хэрэв таны хөмсөг болон нүдний хооронд мэнгэ бий бол, энэ таныг аливаа нөхцөл байдалд гайхалтай хурдан дасан зохицдог, бусадтай эв зүйгээ төвөггүй олдог нэгэн болохыг илтгэж байна. Та бол төрөлхийн "удирдан, манлайлагч". Бусад хүмүүс танд итгэж, өөрсдийг нь удирдан чиглүүлэх итгэл хүлээлгэх болно. 

Уруулны дээр

© depositphotos  

Уруулан дээрээ мэнгэтэй хүмүүс бусдын хайрыг татахдаа чадварлаг төдийгүй, харьцангуй нээлттэй байдаг. Найз нөхөд дундаа хүндлэл хүлээсэн нэгэн. Мөн аливаа хоол, эд зүйл болон хүрээлэн буй бүх л зүйлсийн амт, чанарыг нэн тэргүүнд эрхэмлэдэг байна. 

Хацар дээр

© depositphotos  

Хацар дээрээ мэнгэтэй хүмүүс баг хамт олон дунд хүндлэл хүлээсэн, төрөлхийн "хүчтэй" лидер. Мөн харьцангуй амжилттай байдаг буюу эд материалын хувьд ч баяжих магадлал өндөр байдаг гэнэ. 

Гарын алган дээр

© depositphotos  

Алган дээрээ мэнгэтэй хүмүүс аливаа зүйлд тогтвортой байдлыг эрхэмлэгч. Санхүүгийн тогтворгүй байдал зэргээс зайлсхийлдэг, өөрөөр хэлбэл санхүү эдийн засгийн тал дээр сайтар тооцоотой байдаг. 

Хөлийн улан дээр

© depositphotos  

Та хөлийн улан дээрээ мэнгэтэй бол та аливаа зүйлд "шинийг эрэлхийлэгч". Аль болох шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, танилын хүрээгээ тэлэх, шинэ газарт очиж үзэн, шинэ хоол амтлах дуртай нэгэн. Ийм мэнгэтэй хүмүүс ихэвчлэн нэр алдарт хүрч, бусдыг хойноосоо дагуулдаг. 

Нүүр зураг: depositphotos 
Эх сурвалж: healthtipsportal

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан