Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

20 минутанд хэрхэн гялалзсан үстэй болох вэ?

  М.Даваадулам 2017-04-07 4383

Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Үнэхээр л гялалзсан, эрүүл үс хүн бүхний чимэг байдаг. Харин эрүүл болон торгомсог, гялалзсан үстэй байхын тулд байнгын арчилгаа шаардлагатай.

Тиймээс таны үсийг хэдхэн хоромын дотор гялалзуулж, эрүүлжүүлэх энгийн аргыг санал болгож байна.

Гадил жимсний маск

Гадил жимс нь тэжээллэг чанартай. Мөн хагны эсрэг гайхалтай үйлчилгээтэй.

1 том, шинэхэн гадил жимсийг сайтар нухаад, 1 цайны халбага зөгийн балтай холино. Ингээд маск бэлэн боллоо.

Маскаа урьдчилж угаасан үс, хуйханд иллэг хийх маягаар түрхэнэ. 20 минут орхиод дараа нь бүлээн усаар угаагаарай.

Илүү үр дүнд хүрэхийн тулд энэ аргыг долоо хоногтоо нэг удаа хэрэглэхийг зөвлөж байна.

Ингэснээр та зөөлөн, гялалзсан үстэй болох болно!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан