Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрүүл, урт үсний нууц... 30 хоногт +15 см урт ургана

  М.Даваадулам 2017-04-11 35470

“Үс сайхан бол, зүс сайхан” гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэй хүн бүр эрүүл, гялалзсан үстэй байхыг хүсдэг нь дамжиггүй. Тэгвэл дараах хялбар маскийг санал болгож байна. Энэ маскийг хэрэглэснээр таны үсний гэмтлийг арилгаж, эрүүл, бат бөх болгохоос гадна хурдан ургуулна. Сарын дотор 15 см хүртэл урт ургуулах боломжтой.

Орц:

  • 1 ампул В6 аминдэм,
  • 1 ампул В12 аминдэм,
  • 1 грамм С аминдэм /ууттай зарагддаг/,
  • 2 хоолны халбага касторовын тос /касторовое масло/,
  • 2 хоолны халбага зөгийн бал /халуун ууран дээр барьж хайлуулна/,
  • 2 хоолны халбага үсний ангижруулагч /дурын ангижруулагч байж болно/

Хэрхэн хэрэглэх вэ?

Бүх орцоо хооронд нь сайтар хутгана.  Үсээ угаахаас өмнө үс болон хуйхандаа нэгэн жигд тарааж, иллэг хийн түрхэнэ. Халуун бигнүүр тавина. 1 цагийн дараа угаана. Маскны найрлагад ангижруулагч орсон тул хялбар угаагдах болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан