Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хэрэв танд дараах 15 зовиур, шинж тэмдэг илэрч байвал эм, тарианы оронд НИМБЭГТЭЙ УС уугаарай!

  М.Даваадулам 2017-04-14 27261

Нимбэг нь хүний бие организмд шаардлагатай хоногийн С амин дэмийн хэрэглээний 64% агуулдаг.

Маш олон эмч, мэргэжилтэн шинэхэн өглөөг аяга нимбэгтэй бүлээн усаар эхлүүлэхийг зөвлөдөг.

Тэгвэл нимбэгтэй усыг хэрхэн зөв бэлтгэх вэ? Усаа буцалгаад, бага зэрэг хөргөсний дараа дээр нь шинэхэн шахсан нимбэгний шүүсээ нэмж хутгана.

Өглөөд аяга нимбэгтэй бүлээн ус ууснаар бие организмд шаардлагатай тэжээллэг бодисоо нөхөж, эрүүл мэндийг дэмжинэ. Нимбэгний шүүс нь В, С амин дэмээр баялаг. Мөн антиоксидант, фосфор, протеин, нүүрс ус, калий зэргийн агууламж ч өндөр. Нимбэгний шүүс нь нянгийн эсрэг үйлчилгээтэй, мөн биеийн дархлааг дэмжиж, аливаа өвчин, халдвартай тэмцэх ач тустай.

Шинэхэн өглөөг аяга нимбэгтэй усаар эхлүүлснээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, илүүдэл жин хаях явцыг түргэсгэж, бие организмд шүлтлэг орчин бүрдүүлнэ. Ингэснээр хүчиллэгийн хэмжээг бууруулна.

Нимбэгтэй аяга бүлээн ус дараах гайхалтай ач тусыг өөртөө агуулдаг. Үүнд:

  1. Сэвх, нөсөө толбо бүдгэрүүлнэ. Нимбэгтэй ус нь таны бие организм дахь хүчиллэгийн хэмжээг бууруулж, батга, нөсөө толбо үүсэхээс сэргийлнэ. Мөн нимбэгтэй усаар нүүрээ угааснаар, батгыг хурдан хугацаанд эмчилж, таны арьс толигоор, гэрэлтсэн, эрүүл болно.
  2. Хоолны дуршил бууруулна. Нимбэгтэй ус нь амин дэм болон цусан дахь сахарын хэмжээг зохицуулагч ферментээр баялаг учир хоолны дуршил бууруулах үйлчилгээтэй. Ингэснээр илүүдэл жинг ч бууруулна. Мөн пектин болон ислэг агуулдаг учир, хоол боловсруулах эд эрхтний үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах үйл явцыг сайжруулна.
  3. Бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ. Нимбэг нь калий зэрэг эрдэс бодисоор баялаг. Ингэснээр таны шээсэн дахь цитратын хэмжээг нэмэгдүүлж, бөөрний чулуу үүсэхээс сэргийлэх болно.
  4. Дархлааг дэмжинэ. Нимбэг нь тунгалгийн тогтолцоог дэмжигч. Ингэснээр дархлааг дэмжиж, өвчин үүсгэгч бичил биетийг устгах ач тустай.
  5. Цөсний чулуу үүсэхээс сэргийлнэ. Өдрийн хоолны дараа нэг аяга нимбэгтэй ус ууснаар, цөсийн чулуу хөөж, цөсний өвдөх зовиурыг намдаах ач тустай.
  6. Ханиалга, хамрын ханиад. Нимбэг нь байгалийн антиоксидант, тиймээс С амин дэмээр баялаг. Ингэснээр таны бие организмын дархлааг дэмжиж, ханиалга, ханиад хүрэхээс сэргийлнэ. Мөн бактери, вирусын эсрэг үйлчилгээтэй учир өвлийн улиралд нимбэгтэй ус уух нь хамрын ханиаднаас бүрэн сэргийлнэ.
  7. Ходоод гэдэсний өвчлөл бууруулна. Нимбэгтэй ус нь ходоод гэдэс, улаан хоолойн өвчлөл бууруулна.
  8. Хумс бэхжүүлнэ. Нимбэгтэй ус нь таны хумсыг бэхжүүлж, хумсан дээр цагаан толбо үүсэхээс сэргийлнэ.
  9. Хоолны хордлоготой тэмцэнэ. Өдөр бүр нимбэгтэй ус ууснаар, томилолтоор хөдөө гадаа, хилийн чанадад явахад хоолны хордлого болох эрсдлийг бууруулна.
  10. Булчингийн өвчнөөс сэргийлнэ. Нимбэгтэй усыг бясалгалтай хослуулснаар булчингийн өвчлөлөөс сэргийлэх болно.
  11. Үрэвслээс сэргийлнэ. Нимбэг нь үрэвслийн эсрэг өндөр үйлчилгээтэй тул нимбэгтэй ус ууснаар бие организмд үрэвсэлт өвчин үүсэхээс бүрэн сэргийлэх болно.
  12. Бэлтгэлийн дараа булчингийн өвчнийг намдаана. Биеийн хүчний шаргуу бэлтгэл хийсний дараа нимбэгтэй ус уугаарай. Ингэснээр бэлтгэлийн дараа булчин өвдөх, хөндүүрлэх зовиурыг намдаана.
  13. Үе мөчний хаван буулгаж, өвчин намдаана. Нимбэгтэй ус нь бидний үе мөчин дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулж, аливаа өвчин, хаван, үрэвсэл зэргээс сэргийлнэ.
  14. Согтууруулах төрлийн ундааны нөлөөг бууруулна. Нимбэгтэй ус ууснаар согтууруулах ундааны үйлчлэлийг бууруулж, шартах, толгой өвдөх зэргээс сэргийлнэ.
  15. Колит /бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвсэл/ эмчилнэ. Колит нь бие организм дахь хүчил-шүлтлэгийн тэнцвэр алдагдсанаас үүсдэг өвчин. Тогтмол нимбэгтэй ус ууснаар энэ өвчнийг эмчлэх боломжтой. Ингэснээр цусан дахь pH-ийн түвшинг тогтворжуулж, хүчиллэгийн хэмжээг бууруулна.

АНХААРУУЛГА:

  • Нимбэгтэй усыг өлөн илгэн дээр тогтмол ууснаар ходоодны салстлаг давхарга түлэгдэх аюултай.
  • Мөн шүдний паалан гэмтээдэг тул, нимбэгтэй усыг гуурсаар уувал зохистой.
  • Нимбэгтэй усыг хэтрүүлэн хэрэглэснээр ходоодны шарх үүсэх аюултай.
  • Хэтрүүлэн хэрэглэвэл аскорбины өндөр найрлагын улмаас бие организм натрий ихээр алдаж, шээс хөөх, цаашлаад бие организм усны дутагдалд орох эрсдэлтэй.

Тиймээс, хоногт хамгийн ихдээ 3 аяга нимбэгтэй ус нь уух нь эрүүл мэндэд аюулгүй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан