Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гэдэс хөөж, хий дүүрэхээс сэргийлэх бяцхан зөвлөгөөнүүд

  М.Даваадулам 2017-04-29 22133

Гэдэс яагаад хөөдөг вэ? Үүнд маш олон шалтгаан бий. Ихэвчлэн хооллолт, ходоодны үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Тэгвэл ходоод, гэдэс хөөж, хийгээр дүүрэхээс сэргийлэх бяцхан зөвлөгөөнүүдийг хүргэе.

1.Өглөө бүр нимбэгтэй бүлээн ус уух

Өглөөний цайгаа уухаас 15-30 минутын өмнө нимбэгтэй бүлээн ус ууснаар ходоодны шүүсний ялгарлыг тогтворжуулж, ходоодны шарх үүсэхээс сэргийлнэ. Мөн ходоод гэдсэн хий үүсч, хуримтлагдахаас сэргийлнэ. Түүнчлэн нимбэгэнд С аминдэм ихээр агуулагддаг.

2. Өглөөний цайндаа сүү, кофе уухгүй байх

Сүү нь ходоодны шүүсний ялгарлыг дэмжиж, хүчиллэгийг нэмэгдүүлдэг. Сүү бол ундаа гэхээс илүүтэй хоол ундтай адил, ходоодонд “хүнд” тусдаг. Йогурт, тараг зэрэг нь харин пробиотикийг нэмэгдүүлж, ходоодны хоол боловсруулах бактерийн үйл ажиллагаа дэмждэг. Харин кофе, шар айрагны хувьд ходоодонд сүүтэй адил “хүнд” үйлчилгээ үзүүлдэг.

3. Хоол идэхдээ дундуур нь шингэн зүйл уухгүй байх

Хоол идэж байхдаа дундуур нь шингэн зүйл ууснаар ходоодны шүүсний ялгарлыг нэмэгдүүлж, хоол боловсруулалт хариуцсан ферментийн бөөгнөрлийг нэмэгдүүлдэг. Ингэснээр хоол боловсруулах үйл явц сунжирдаг. Ингэснээр ходоод гэдсэн хий бүрэлдэж, гэдэс хөөдөг.

4. Өлөн ходоодон дээр согтууруулах төрлийн ундаа уухгүй байх

Согтууруулах ундаа нь ходоодны шүүсний ялгарлыг нэмэгдүүлдэг. Харин өлөн байхдаа согтууруулах ундаа хэрэглэснээр, ходоодны шархтай болох эрсдэлтэй. Харин ойр ойрхон энэ байдал давтагдвал ходоод гэдэсний микро орчин үгүй болно. Гол нь согтууруулах төрлийн ундаа уух, уухгүй байхдаа биш, өлөн үедээ уухгүй байх нь таны эрүүл мэндэд тустай.

5. Цагаан гаатай цай уух

Хурц амттай цагаан гаа нь ходоодыг тайвшруулж, хий бүрэлдэхээс сэргийлэх төдийгүй гэдэсний үйл ажиллагааг дэмждэг. Мөн цус шингэж, цусны эргэлтийг хурдасгана.

6. Тослог ихтэй зүйл бага идэх

Тослог ихтэй хоол хүнс, түргэн хоол, амттан – энэ бүхэн бол “хүнд” хоол. Ходоодонд удаан тогтож, хоол боловсруулах үйл ажиллагаа удааширдаг. Харин ходоодонд хоол боловсруулах ажиллагаа “хүндрэх” тусам хий ихээр үүснэ. Тослог ихтэй хоолноос татгалзсанаар ходоод “хүндрэх” зовиураас сэргийлэх боломжтой.

7. Агаар “идэхгүй” байх

Ажлын дундуур яаруу сандруу хоол идэх, ярьж байхдаа идэх, дутуу зажлах, хийжүүлсэн ундаа хэтрүүлэн хэрэглэх, бохь зажлах, тамхи татахад “илүү” агаар залгилж байдаг. Ингэснээр ходоод гэдэс хөөх бас  нэгэн шалтгаан болдог.

8. Ислэг ихтэй хоол хүнсний хэрэглээгээ бууруул

Энэ бол жимс, ногоо, шошны төрлийн бүтээгдэхүүн. Хэт их ислэг хэрэглэх нь мөн л ходоод гэдэсний үйл ажиллагааг “хүндрүүлж”, хий дүүрэхэд хүргэдэг. Тиймээс хэрэглээг хэтрүүлж болохгүй!

9. Тайван байх, сайн нойр авч, бясалгал хийх

Тайван бус байдал, стресс зэрэг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг алдагдуулдаг. Тиймээс тайван байх хэрэгтэй. Жишээ нь, хоногт 15-20 минутыг бясалгал хийхэд зарцуулаарай. Ингэснээр ходоод, зүрх төдийгүй мэдрэлийн эд эрхтэн тайвширч, цусны эргэлт тогтворжино.

Эх сурвалж:  BBCAsian Beauty SecretsNCBI

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан