Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зуны улиралд таньд хэрэг болох зөвлөгөө

  admin 2017-06-30 1346

Зуны улирал бол хүн бүрийн эрүүл мэнд болон биедээ анхаарахад тохиромжтой улирал юм. Байгаль эх таныг энэ хугацаанд илүү хөдөлгөөн хийж, шинэхэн жимс ногоо идэж өвлийн улиралд өөрийн биед хэрэгтэй амин дэмээ нөөцлөхийг илүү ихээр шаарддаг. Бидний энэхүү зөвлөгөө нь таныг урин дулааны улиралд гаргадаг маш олон алдаанаас хамгаалах болно.

1. Мацаг барих

Зуны улиралд маш ихээр шинэхэн ногоо жимс элбэг байдаг тул долоо хоногийн нэг өдөрт мацаг барьж өөрийн бие организмыг цэвэрлээрэй.

2. Хөлснөөсөө ангижрах

Зуны улиралд бидний биеэс ялгарч буй хөлс нь хорт бодис ялгаруулж байдаг. Хэрэв боломжтой бол хөлс ялгарсан даруйд усанд орох эсвэл нойтон салфеткаар биеэ арчаарай.

3. Ойд зугаалах

 Ойн агаарт 200 гаруй дэгдэмхий биологийн идэвхит бодис агуулагддаг. Эдгээр нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, зүрхний цохилтыг хэвийн хэмжээнд барьж,  ажлын бүтээмжийг дээшлүүлдэг.

4. Шумуул VS В12 амин дэм

Энэхүү амин дэмийг хэрэглэснээр хүний биеэс үнэр ялгарч бүх төрлийн шавжийг үргээх ач холбогдолтой. Гэхдээ танаас эвгүй үнэр үнэртэнэ гэж битгий бодоорой. Энэ үнэр нь хүнд үнэртэхгүй.

5. Өдөр тутмын амьдралдаа хөдөлгөөнийг хэвшил болгох

Ууланд гарч, усан сэлэлтээр хичээллэж, дугуй болон роликоор гулгах нь таны насыг уртасгаад зогсохгүй эрч хүчтэй амьдралын хэв маягийг дадал болгоно.  Налгар зуны 3 сард та үүнийг өдөрт бага багаар хийхэд дадал болчихно.

6. Өглөө бүрийн нарыг хараарай

АНУ-ын эрдэмтэд өглөөний нар биеийн галбирт нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Өглөөний нар нь үдээс хойшийн нарнаас илүү биеийн бодисын солилцооны үйл явц илүү идэвхиждэг аж. Мөн өглөөний наранд 20-30 минут алхахад тухайг өдөрт бодисын солилцоо маш сайн явагддаг хэмээн эрдэмтэд тогтоожээ.

7. Наранд маш ихээр түлэгдсэн үү?

 

Наран шарлагын газраас ирээд та шууд өвчин намдаах эм хэрэглээрэй. Ингэсний дараагаар сүүгээр комдресс тавьснаар нарны хорыг гадагшлуулна. Мөстэй сүүнд бинт эсвэл цэвэр даавуугаа норгоод түлэгдсэн хэсэгтээ тавина. Даавууны хүйтэн чанар алдагдаад ирэхэд даавуугаа солино.

8. Шавжинд хазуулсан уу?

Хазуулсан хэсэгтээ энгийн мөс тавьснаар өвчин намдаж хавдар арилна..

9. Нүдээ хамгаалаарай

Нар буух үед буюу өдрийн 2-р хагасд буюу нар буух үед нарны хэт ягаан туяаны хор илүү их ялгардаг. Нүдний шилээ сонгохдоо том хэмжээтэй, нүдийг бүрэн хаах шил сонгоорой. Хэрэв линз зүүдэг бол үүнийгээ түр авбал таны нүдийг найдвартай хамгаална.

10. Цайны модны тос VS шавж

Цайны модны тос нь бактер болон вирусын эсрэг үйлчилгээтэй тул хавдар, загатнааг арилгана. Мөн пакеттай цайнд агуулагддаг "танин" хэмээх бодис нь хазуулсны дараа үүсдэг шингэнийг шимэгдүүлдэг аж. 

11. Элсэн дээр хөл нүцгэн явах

Тэгш бус элсэн гадаргуун дээр хөл нүцгэн явах нь хөлний уланд иллэг хийгээд зогсохгүй элсэн дэх жижиг чулуунууд энергийн цэгүүдэд хүрч дотоод эрхтэн системд сайнаар нөлөөлдөг аж.

12. Харшлаас хэрхэн сэргийлэх вэ

Хувцас болон цагаан хэрэглэл зайлагч бүтээгдэхүүн нь даавуун эдлэлд гадаргуу үүсгэдэг учир даавуун эдлэл зөөлөн болдог. Гэвч зуны улиралд хөлс ялгарч зайлагч бүтээгдэхүүнтэй холилдсноор харшил үүсгэх маш том хүчин зүйл болдог аж. Хэрэв та хэт мэдрэг арьстай зуны улиралд хувцас зайлагч бүтээгдэхүүн хэрэглэхээсээ зайлсхийгээрэй.

 

Орчуулсан Г.Халиун

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан