Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Reuters: БНАСАУ бүх насаараа хоригдох ял сонссон Канадын номлогчийг суллав

  М.Даваадулам 2017-08-10 699

Умард Солонгосын эрх баригчид бүх насаараа хоригдох ял сонссон Канадын номлогчийг суллажээ. Лим Хён Су нь Умард Солонгосын дэглэмд тэрсэлсэн хэргээр ял сонсож, 2015 оноос засан хүмүүжүүлэх колонид ял эдэлж байсан юм.

БНАСАУ-ын Төв телевизийн мэдээлснээр, Лим Хён Суг суллах шийдвэрийг БНАСАУ-ын Төв шүүх энэ сарын 9-нд гаргажээ. Лим Хён Сугийн биеийн байдалтай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. Гэхдээ чухам ямар өвчнөөр шаналж буйг нь дурдаагүй юм.

Канадын номлогч 2015 оны эхээр хүмүүнлэгийн ажлаар Умард Солонгост очжээ. Харин мөн оны 2-р сард баривчилж, 12-р сард нь эрх баригч дэглэмд тэрсэлсэн хэргээр хөдөлмөрийн лагерьт бүх насаар нь хорих ял оноосон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан