Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Египет улсад галт тэрэг мөргөлдөж 36 хүн нас баржээ

  М.Даваадулам 2017-08-12 3869

Египетэд төмөр замын осол гарлаа. Александрия хотын ойролцоо өөд өөдөөсөө явсан хоёр галт тэрэг мөргөлджээ. Улсын хойд хэсэгт болсон ослын улмаас 36 хүн нас барж, 123 хүн бэртсэн байна.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, нэг галт тэрэг нийслэл Каир хотоос, хоёр дахь нь Порт Саид хотоос явж байжээ. Ослын улмаас амиа алдсан болон бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй байна. Хэргийн газарт аврагчид ажиллаж байгаа гэнэ. Бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Египет улсад галт тэрэгний осол ойр ойрхон гарч, олон арван хүний аминд хүрдэг. 2013 онд галт тэрэг жижиг оврын автобус, хэд хэдэн автомашин мөргөж, олон арван хүн нас барсан. Тэдгээрийн дийлэнх нь хуримнаас буцаж явсан хүмүүс байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан