Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Испани улсад хөл тавих дүрвэгсдийн тоо гурав дахин өсчээ

  М.Даваадулам 2017-08-12 2753

Испани улсад хөл тавих дүрвэгсдийн тоо гурав дахин өсчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурал тивийн энэ улсыг зорьж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн мэдээллийг Олон улсын цагаачлалын албанаас мэдээллээ.

Он гарсаар 8,385 хүн Газрын дундад тэнгисийг гатлан Испанид хөл тавьжээ. Нийт он гарсаар 12 мянга орчим хүн хүлээн авсан байна. Дүрвэгсэд Испаниар дамжих чиглэлийг харьцангуй аюулгүй байдалд тооцож байгаатай холбоотой гэнэ. Энэ долоо хоногийн эхээр Испанийн эрэгт арав гаруй дүрвэгч суулгасан завь дөхөж, наран шарлагын газарт амарч байсан хүмүүсийг айлгажээ.

Испаниар дамжин Европын гүн рүү орохоор явж байгаа дүрвэгчдийн дийлэнх нь Сенегал, Гамби, Гвиней, Кот-д’Ивуар зэрэг Баруун Африкийн улсын иргэд гэнэ.

Тэгвэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Ойрхи Дорнод, Ази, Африкаас Европыг зорих дүрвэгсдийн тоо 60% буурчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан