Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хувцсан дээр тогтсон хөлс дарагчийн толбо арилгах шалгарсан 7 арга

  М.Даваадулам 2017-09-05 3069

Дезодорант буюу хөлс дарагч нь ариун цэвэр сахихад найдвартай хэрэгсэл ч, багагүй сөрөг үр дагавар ч дагуулдаг. Бүр хамгийн үнэтэй, мөн чанартай гэх хөлс дарагч ч хувцсан дээр толбо үлдээдэг. Тэгвэл ийм толбо тогтсон хувцсаа хаяхаар бүү яараарай!

Хувцсан дээр тогтсон хөлс дарагчийн толбо арилгах шалгарсан  7 аргыг санал болгож байна. Харин нийтлэлийн төгсгөлд таныг багахан “бонус” хүлээж байх болно.

Анхаараарай!: Доорх аргуудыг хэрэглэхээс өмнө хувцасныхаа далд хэсэгт туршаад үзээрэй.

1. Давс

Хувсанд тогтоод удсан толбыг арилгахад энэ арга хамгийн үр дүнтэй. Цагаан, өнгөтэй, бараан өнгийн ямар ч хувцсанд төгс зохицно.

Чимх давс л танд хэрэгтэй. Толбо болсон хэсгийг усаар норгоод, дээрээс нь чимх давсаа асгаарай. Ингээд 8-12 цаг орхино /шөнөдөө хонуулбал илүү үр дүнтэй/.

Дараа нь хувцсаа дахин норгоод, жаахан давс цацаад, зөөлөн үрнэ. Ийм “гуужуулалтын” дараа хувцсаа угаалгын машинд, аль эсвэл гараар угаана.

2. Уксус

Толбоо уксусаар сайтар норгоод, хонуулна. Өглөө нь хувцсаа угаана. Тод өнгийн болон ноосон хувцсанд энэ арга тохиромжтой.

Харин цагаан өнгийн хувцсанд энэ арга тохиромжгүй! Учир нь таны хувцасны өнгө гандаж, шарлаж болзошгүй.

3. Нимбэгний шүүс

Нимбэгний шүүсний тусламжтай шинэхэн бий болсон толбыг арилгах боломжтой.

Толбон дээрээ хэдэн дусал нимбэгний шүүс асгаад 5-10 минут орхино. Дараа нь хувцсаа бүлээн усанд гараар, аль эсвэл угаалгын машиныхаа “гар угаалгын” горим дээр тохируулан угаана.

4. Аяга таваг угаах шингэн бодис

Аяга тавагч угаагч шингэн нь гүн толбо, тэр дундаа хөлс дарагчийн толбыг ч арилгаж чадна.

Толбо болсон хэсэгт аяга таваг угаагч шингэн асгаж, сайтар үрээд, 30 минут орхино. Дараа нь хувцсаа гоожуурын усанд угаагаарай.

5. Архи, спирт

Эдгээр бодис нь бараан өнгийн хувцсан дээр тогтсон цайвар толбыг арилгахад нэн тустай.

Толбо арилгахын тулд архи эсвэл спиртийг цайсан хэсэгт асгаад, хэдэн минут болгоно. Бараг л таны нүдэн дээр үр дүн харагдах болно. Зарим тохиолдолд удаан байлгаж болох ч, нэг цагаас хэтрүүлж болохгүй! Дараа нь хувцсаа угаана.

6. Цэнхэр спирт

Цэнхэр спирт бол гүн бохирдолтой тэмцэх найдвартай “түнш”. Цэнхэр спиртээ 1:1 харьцаатай устай хольж, толбо болсон хэсэгт асгана. Хэдэн минут болгосны дараа хувцсаа угаана.

Цэнхэр спирт түүнчлэн хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг ч арилгах “ид шидтэй”.

7. Устөрөгчийн хэт исэл

Устөрөгчийг аяга таваг угаагч шингэн болон хүнсний содатай хольж, удсан гүн толбо болон хувцсанд шингэсэн эвгүй үнэр арилгахад хэрэглэж болно.

Орц:

  • 4 цайны халбага устөрөгчийн хэт исэл /перекись/,
  • 1 цайны халбага аяга таваг угаагч шингэн,
  • 2 цайны халбага хүнсний сода.

Дээрх орцуудаа хольж, бэлэн болсон бэлдмэлээ толбо болсон хэсэгт асгаж, хэдэн цаг орхино. Дараа нь энгийн горимоор гараар, аль эсвэл угаалгын машинд угаана.

Бонус: ХУУЧИРСАН ОЙМС

Шинэ хувцсаа өмссөн даруй цагаан толбо болгох нь ч бий. Тэгвэл хөлс дарагчнаас тогтсон шинэхэн толбыг хурдан арилгахад энгийн нэг капронон оймс, трико тус болно. Хамгийн гол нь оймс, трико цэвэрхэн байх ёстой. Оймс, трикогоо бөөрөнхийлж байгаад, толбо болсон хэсгээ арчаарай. Толбо таны нүдэн дээр л арилах болно!

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан