Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“БАЛДОРЖ” ШАГНАЛЫН ЕС ДАХЬ УДААГИЙН ЭЗНЭЭР Б. ЭНХМАРТ ТОДОРЛОО

  Г.Бадамлянхуа 2017-09-13 1077

Монголын сэтгүүл зүйн салбарын шударга өрсөлдөөний хамгийн нэр хүндтэй талбар болж чадсан, босго өндөртэй “Балдорж” шагналын 9 дахь удаагийн эзэд тодорлоо. Сэтгүүлчид бүтэн жилийн турш бүтээлээ “сойж”, 4 удаагийн шалгаруулалтаар шигшигдэн үлддэг шалгуур өндөр “Балдорж” шагналд энэ жил 140 гаруй сэтгүүлч 280 орчим бүтээлээр нэр дэвшжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд уламжлал ёсоор Монгол улсын үе үеийн ерөнхийлөгчид хүрэлцэн ирснээс гадна төр нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд оролцсон юм. Уламжлал ёсоор Балдорж агсны дотны нөхөр, Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Нацагийн Багабанди үг хэлж, Балдорж шагналын 9 дахь удаагийн шагнал гардуулах ёслол эхэлсэн юм.Балдорж шагналын 9 дахь удаагийн эзнээр Үндэсний шуудан сонины сэтгүүлч Б. Энхмарт  тодорсон юм. Тэрээр “Нулимстай бөхөн” нийтлэлээрээ “Балдорж” шагналын эзэн боллоо. Үндэсний мэдээ сонины сэтгүүлч Б. Энхмарт “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад 3 хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө. Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхон голын эмгэнэлийг давтах нь” бүтээлүүдээрээ түүчээлж, Балдорж шагнал хүртлээ. Балдорж шагналыг Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн баттулга гардуулсан юм. Харин “Өнөөдөр сонин”-ы сэтгүүлч Л. Ганчимэг “Аавын эзгүйд” реалити сурвалжлагаараа дэд байрыг эзэллээ. Үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж байгаа ахлагч офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулсан бүтээл нь уншигчдад хүрч, монголын сэтгүүл зүйн босго өндөр шагналд дэд байр эзэлж байна. Балдорж шагналын шилдэг 10 бүтээлд: Монголын үндэсний олон нийтийн радио, “Баримт” нэвтрүүлгийн багийн Г. Батзаяа, Ж. Золзаяа, Б. Отгон-Эрдэнэ нарын “Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг, ГоГо сайтын Г. Одгаравын “Хүн ялааны хооронд 7хон генийн зөрүү бий. Хэн байх нь танаас шалтгаална”, “Хар тугалга” бүтээлүүд, МҮОнТ-ийн Ц. Оюундарь, Х. Шинэ-Од нарын Эр бор харцага” баримтат кино, Засгийн газрын мэдээ сонины Б. Баярмаа, Б. Ганбаяр нарын “Амины үнэтэй халуун тогоо” цуврал сурвалжлага, Өнөөдөр сонины Т. Энхбатын “Монголын хямрал ” цуврал нийтлэл, Өнөөдөр сонины Ж. Сувдмаагийн уул уурхайхны шунал Хүдэр голын амийг таслах нь, Хүдрийг самарчид самарч байна цуврал сурвалжлага, зууны мэдээ сонины сэтгүүлч, Б. Энхзаяагийн “Хогонд дарагдсан Хөвсгөл”, Мөнгө угаагчдын зөөлөн хөрс Монгол, Туулын тархинд цахилгана хөрөө тачигнаж байна.“Өдрийн сонин”-ы Э.Хүрэлбаатарын “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”, “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” нийтлэл, “Open door” сонины Б.Ерэнтэйгийн “Задарсан атом нь дараа төрөлдөө ашиглагддаг Далай лам”, “Монгол ба Трамп”, “Эмээлийн мөнгөн баавар ЭВРИКА” нийтлэл, “Өнөөдөр” сонины Э.Харцагын “Богд уулын Нүхтийн амны Зтүймэр”, “Халдлагад өртсөн Туул” гэрэл зургийн сурвалжилгууд “Балдорж” шагналын 9 дахь удаагийн шилдэг 10 бүтээлд жагслаа. Монгол Улс дахь Канадын Элчин сайдын яамнаас “Охид, эмэгтэйчүүдийн эрх, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт шилдэг нийтлэлийг 1000 ам.доллароор урамшуулж, “Балдорж” сантай хамтран ажилласан нь энэ жилийн шалгаруулалтын бас нэг онцлог байсан юм. Сэтгүүлч Э.Энэрэл “Сэтгүүлчдийн хандлага өөрчлөгдөж байж нийгмийн ойлголтыг засна” бүтээлээрээ уг шагналын эзэн болж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд Давид Спрул, Элчин сайдын яамны гадаад бодлого, дипломат албаны ажилтан С.Мөнхзул нар шагналыг гардуулсан юм.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан