Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Рианнагийн цуглуулга амжилттай байна

  admin 2017-11-03 838

Рианнагийн үүсгэн байгуулсан Fenty Beauty брэндийн анхны цуглуулга есдүгээр сарын 8-нд худалдаанд гарсан билээ.  Хамгийн анх Нью-Йорк хотын Sephora сүлжээ дэлгүүрийн Times Square дахь төв салбарт нээлтээ хийсэн энэ цуглуулга нь одоо Fenty Beautyболон Sephora брэндүүдийн албан ёсны вебсайт дээр борлуулагдаж байна.
Тэгвэл шинэ брэндийн анхны цуглуулга тун амжилттай яваа бололтой. 

Интернет сүлжээ дэхь стратеги ба маркетингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Tribe Dynamics агентлаг саяхан брэндүүдийн медиа тавцнаар дамжуулан хийсэн борлуулалтыг дүгнэн дэлгэрэнгүй тайлан гаргалаа. Тус агентлаг энэхүү тайланг бэлтгэхдээ олон нийтийн сүлжээнээс брэндийн онлайн дэлгүүр лүү шилжин орсон худалдан авагчид дээр суурилж, тэдгээр худалдан авагчдын зарцуулсан мөнгөн дүнгээс шалтгаалан брэндүүдийн амжилтыг жагсаажээ.

Медиа тавцан дахь худалдаагаараа хамгийн амжилттай яваа косметик брэндүүдийн жагсаалтад Fenty Beauty гуравдугаар байрыг эзэлсэн байна. 

Fenty Beauty-гийн медиа тавцан дахь есдүгээр сарын нийт орлого 72 сая ам.долларт хүрсэн юм. Ингэснээр залуу брэнд өөрийн амжилтаараа Urban Decay (37 сая ам.доллар), NYX (51,1 сая ам.доллар), Benefit (48,1 сая ам.доллар) гэх зэрэг алдарт брэндүүдийг үүсгэн байгуулагдсанаасаа хойших ганцхан сарын дотор давж гарч чаджээ.

Тайлангаас харахад Fenty Beauty брэндэд хамгийн ихээр орлого авчирсан медиа тавцан нь Instagram (45,2 сая ам.доллар) юм. Харин YouTube тавцан үүнээс дөрөв дахин бага буюу 10,6 сая ам.долларын орлого оруулсан байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан