Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Стрессээ тайлах энгийн аргууд

  admin 2017-11-09 583

Өнөө үед стрессдэх хандлага их болоод байгаа.  Ажлын өдрүүдийг амрах ч завгүй өнгөрөөн амралтын өдрүүдэд цугларсан аяга шаазангаа угаах, гэрээ цэвэрлэнэ гээд ахиад л завгүй. Энэ их стресснээсээ болоод хэт ихээр идэж, уун нэг мэдэхэд хуучин хувцас тань таарахаа больчихсон байх нь бий. Тиймээс стресс бол таргалалтын гол шалтгаан болдог. Түүгээр ч зогсохгүй эм гормоны тэнцвэр алдагдаж арьсанд нөлөөлдөг. Мөн сарын тэмдэг тогтворгүй ирэх нь ч стресстэй холбоотой байдаг байна. Тэгэхлээр стрессээ хуримтлагдахаас нь өмнө тайлж байх хэрэгтэй.  Энэ удаа өдөр болгон завгүй ажилладаг эмэгтэйчүүддээ стрессээ зөв тайлах аргын талаар танилцуулъя. Стрессээ тайлж үргэлж аз жаргалтай сайхан инээмсэглэцгээе.

Баннд суух: Өмнө нь та бүхэндээ хүргэж байсан нийтлэлийг санаж байгаа байх. Ваннд суух нь мэдрэлд сайнаар нөлөөлөхөөс гадна өдөр болгон орж заншсанаар нойроо сайн авч ядаргаагаа бүрэн гүйцэд тайлна. Мөн дуртайгаа хөгжмөө тайван сонсох боломжийг олгохын дээр арьсны гоо сайхан, эрүүн дээр гарсан батгыг тань арилгахад чухал нөлөө үзүүлнэ.

Сайн унтаж амрах: Хүнд хамгийн хэрэгтэй 3 зүйлийн нэг бол “нойр” юм. Хүн нойроо сайн аваагүйн улмаас толгой ажиллахгүй байх, бие хүнл оргих, бухимдах зэрэг өдөр тутмын амьдралыг тань таагүй болгож орхидог. Тиймээс 6-аас дээш цаг унтаж амрахыг хичээгээрэй. Харин үнэхээр унтах цаг байхгүй тохиолдолд хүний биед зайлшгүй шаардлагатай 3 цагийн нойроо ядаж авах хэрэгтэй.

Хөдөлгөөнтэй байх: Энэ нь заавал ч үгүй хүнд дасгал хий гэсэн биш шүү. Амардаг өдрөө 30-хан мин гэрийнхээ ойр хавиар алхах юмуу гүйх эсвэл фитнэссд хөнгөхөн дасгал хийх, сэлэх гэх мэт гол нь өөрт тохирсон дуртай зүйлээ хийх нь стрессээс салахад тань тусална.

Найз нөхөдтэйгээ уулзаж хөгжилдөх: Байнга гэртээ байдаг эзэгтэй нар хааяа нэг байнга хийдэг зүйлээсээ холдож байх хэрэгтэй. Мэдээж таныг хамгийн сайн сонсож ойлгодог найзтайгаа уулзахаар цаанаа л нэг сэтгэл хөнгөрөөд явчихдаг шүү дээ. Мөн олуулаа улзаж “охидын үдшийг” өнгөрүүлэх гэж байгаа бол бага зэрэг тансаг зэрэглэлийн сайхан орчин амттай хоолтой газар хааяа нэг ороход юу нь болохгүй гэж. Түүнээс гадна “караокэ” хэмээх хүссэнээрээ орилж болдог газар байдгийг битгий мартаарай. Өөрийнхөө төлөө цаг гаргаж чадах хүн бол та л өөрөө шүү дээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан