Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн хамгийн том ягаан алмаз чулууг дуудлагаар худалджээ

  Б.Оюун 2017-11-09 732

Швейцарын Женев хотноо Сотбис дуудлага худалдааны ордон дэлхийн хамгийн томд тооцогдох ягаан өнгийн алмааз эрдэнийн чулууг үнэ хаялцуулан заржээ. Раж Пинк гэж нэрлэгдсэн нийтдээ 37,3 карат жинтэй энэхүү үнэт чулуу нь ягаан өнгийн хамгийн том овор хэмжээтэй чулуу юм.

Сотбис дуудлага худалдааны ордны мэргэжилтнүүд Раж Пинк үнэт чулууг 20-30 сая доллар хүрч зарагдана гэж тооцоолж байна. Энэнээс өмнө Сотбис дуудлага худалдаагаар 2010 онд Графф Пинк нэртэй мөн л ягаан өнгийн алмааз эрдэнийн чулуу зарагдаж, 46,2 сая долларын үнэ хүрсэн нь үнийн дээд амжилт тогтоожээ. Тэгвэл энэ удаад үнэ хаялцуулан зарах гэж байгаа Раж Пинк чулууг 2015 онд олборлосон байна. Чулууг олборлосны дараа мэргэжилтнүүд бүтэн жилийн туршид алмааз эрдэнийн чулууг өнгөлж янзлан засчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан