Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ховд аймгийн Булган сумын малчид Булган голоор аюулгүй зорчих боломжтой боллоо

  admin 2017-11-15 1599

Хамгийн гол нь намрын мөс хөлдөх үеэр, хаврын шар усны үер, мөс хайлах үеэр малчдад Булган голыг гатлан нүүдэл хийх, мал гаргах, иргэд сумын төврүү явж төрийн болон эмрүүл мэндийн туслалцаа авах зэрэгт хүндрэл учирч иргэд, малын зорчих хөдөлгөөн хаагддаг байжээ. Малчид Сонгууль бүрээр нэр дэвшигчдэд асуудлаа танилцуулж  эрхэм нэр дэвшигчид "гүүр барьж өгнө хэмээн" хэмээн амлаад саналыг нь авдаг ч  УИХ-д гараад мартсаар 10 гаруй жилийг өнгөрөөсөн байна. Арга буюу сум орон нутгийн удирдлагууд нь санаачлага гарган өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан энэ жил багийн иргэдтэйгээ хамтарч сумын төвөөсөө 12-65 км алслагдсан Булган сумын Байтаг багийн Шуудай, Алагтолгой багийн Яам гэх газруудад малчид, мал, мотоцикль, ачаатай тэмээ гарч болохуйц 12-25 м-ийн урттай 1,20 метр өргөнтэй 2 гүүрийг барьж ашиглалтанд оруулан малчдадаа хүлээлгэн өглөө. Ингэснээр: Булган сумын Байтаг багийн Шуудай, Алагтолгой багийн Яам гэх газруудад баригдсан гүүрийг барьж ашиглалтанд хүлээлгэн өгөхөөс гадна Баянгол багийн Тошилтын ам хэмээх газар мөн ийм хэмжээний гүүр барьж байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байна. Өөрөөр хэлбэл Сумын засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу хийгдэж байгаа бүтээн байгуулалт бөгөөд дээрх гүүрүүдийг Булган сумын ЗДТГ, Ховд аймгийн ХХҮГ-тай хамтран тус бүрийг нь 15-20 сая төгрөгийн өртөгтэйгөөр багийн иргэдийн хүч хөдөлмөрөөр барьсан байна.

Гүүр баригдсанаар Булган сумын Байтаг, Алагтолгой, Баянгол, Баянсудал багуудын 530 өрхийн 2700 гаруй хүн, 100 гаруй мянган толгой мал хавар намар ялангуяа үер усны үед аюулгүй зорчих боломжтой болж байгаа нь сайшаалтай юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан