Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Байгаль орчин аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна

  Г.Бадамлянхуа 2017-12-16 1885

Одоогоос 30 жилийн өмнө буюу БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1987 оны 12 сарын 09-ний өдрийн 169 дүгээр зарлигаар Монгол Улс түүхэндээ анх удаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, Байгаль орчныг хамгаалах яам нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Байгаль орчныг хамгаалах яамыг  тухайн үеийн Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газрыг түшиглэн байгуулж байжээ. Улмаар 1990 оны 9 сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоох тухай хуулиар Байгаль орчны хяналтын улсын хороо нэртэйгээр ажиллаж,1992,  1996,  2000,  2004,  2008, 2012 онуудад Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу байгаль орчны салбарын бодлогыг тодорхойлж ирсэн. Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны түүхт 30 жилий ойн баяр тохиож байна. Ойн баярын үйл ажиллагаа өнөөдөр баярын хурлаар эхэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам 30 жилийн ойгоо угтаж 30 бүтээлч ажлыг хийжээ. Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 30 жилийн судалгааны дүнг нэгтгэсэн эрдэм шинжилгээний 5 боть бүтээлийг салбарын эрдэмтэд, судлаачидтай хамтран туурвисан, Монгол орны ойн тархалтыг зургаар  аймаг тус бүрээр инфографик, диаграмм  тайлбартайгаар харуулсан “Монгол орны ойн атлас”-ыг зохиож, Ой модны ач холбогдол, хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт, ойн экосистемийн талаарх өгүүлэл, тайлбар, зураг бүхий “Монгол орны ойн  тайлбар толь” –ийг шинээр боловсруулсан зэргээр 30 бүтээлч ажлыг зохион байгуулжээ.

  Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлж, байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар хүрээлэн байгаа орчны хадгалан хамгаалахын төлөө хүчин чармайна гэдгээ хурлын үеэр ярьж байлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд одоогийн байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур орчны шинжилгээний газар, Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын 30 захиргаад, Усны сав газрын 21 захиргаад, Улсын төсөвт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”, “Ойн судалгаа хөгжлийн төв”, Төрийн өмчит “Монгол Ус”, “Монгол Кувейтийн судалгааны төв” , “Аялал жуулчлалын хөгжлийн төв” үйлдвэрийн газрууд, Байгаль хамгаалах сан ажиллаж байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан