Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Чой. Лувсанжав ба Монгол судлал” сэдэв эрдэм шинжилгээний хурал боллоо

  Г.Бадамлянхуа 2017-12-16 2477

Даяаршлын эрин зуунд, дэлхийн өндөр хөгжилтэй улс орон, үндэстний хөгжлийн нөлөөллийн их давалгаанд манай улсын ард түмний өвөрмөц онцлог, соёл, ёс заншил бүдгэрэх, улмаар уусан алаг болох эрсдэлтэй юм. Бидний олон зууны туршиж, уламжлан ирсэн зан заншил, түүх соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх асар том бодлогоор одоогоос 25 жилийн өмнө их эрдэмтэн, хэл бичгийн ухааны доткор, профессор Чой. Лувсанжав агсны санаачилгаар үүсгэн байгуулжээ. Хэл иргэншлийн дээд сургууль үндэсний монгол бичигтээ суурилсан Монгол судлал, гадаад хэлний мэдлэг боловсрол олгох сургалтыг явуулж байна. Өнөөдөр энэ сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол улсын гавьяат багш, их эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор Чой. Лувсанжав агсны мэндэлсний 88 жил, Хэл иргэншлийн дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой зэрэг давхар давхар баяр тохиож байна. Ойн хүрээнд “Чой. Лувсанжав ба Монгол судлал” сэдэв эрдэм шинжилгээний хурал боллоо.

Эрдэм шинжилгээний хуралд Чой. Лувсанжав багшийн номын үйлсийг үргэлжлүүлэгч, түүний гарын шавь нар болох эрдэмтэд оролцож, монгол судлал, зан заншил, ёс уламжлалын сонирхолтой илтгэлүүд тавьж байлаа. Тухайлбал, Хэл иргэншлийн дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, ШУ-ны гавьяат ажилтан, доктор, профессор С. Дулам “Цагаан сарын баяр үүссэн домог” сэдэвт илтгэл тавьж байсан юм.

Мөн Монгол хэлний гурвал нийлц бол хэлэхүйн жишиг хэмжүүр, Их эрдэмтэн Чой. Лувсанжавын зэрэгцүүлсэн хэл шинжлэлд оруулсан хувь нэмэр, Бурхан шашин дахь танин мэдэхүйн хэл шинжлэлийн ойлголт зэрэг олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж байлаа. Хэл иргэншлийн дээд сургууль түүхт 25 жилийнхээ ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурлаас гадна эрдэмтэн багш нарын судалгааны бүтээл, ном зохиолоор үзэсгэлэн гаргажээ. Энэ сургууль даяаршлын давлагаанд живж үгүй болох эрсдэл, эндэгдлээс Монгол үндэснийхээ нэгээхэн хэсэг болсон соёлын өвийг хойч үедээ уламжлуулж, заншлын хэлхээг үргэлжлүүлэхийн төлөө ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө