Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Цас орж, явган шуурга шуурна

  admin 2017-12-16 6001

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 

2017 оны 12 дугаар сарын 16-ны 20 цагаас 12 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Увс нуурын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө  бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

2017 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

  18, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 18, 19-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө  7-12 градус хүйтэн байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан