Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гэр цэвэрлэхэд тань тус болох энгийн хирнээ үр дүнтэй “заль”

  М.Даваадулам 2018-01-25 5622

Магадгүй та гэр цэвэрлэх дургүй байж мэднэ. Тэгвэл гэр цэвэрлэх ажлыг хөнгөвчлөх зарим энгийн нууцаас хуваалцаж байна.


1. Угаалгын өрөөний хэрэгслүүдийг хэрхэн хялбар цэвэрлэх вэ?

© veliver  

Шүршүүрийн хуучирсан хөшгийг хэрхэн шинэ мэт болгон цэвэрлэх вэ? 

Устөрөгчийн хэт ислийг /устөрөгчийн перекись/ усанд уусгаж (1:1-ийн харьцаатай) бохирдсон хэсгийг цэвэрлэнэ. Шарлаж, мөөгөнцөр тогтсон шүршүүрийн хөшгийг яг л дэлгүүрээс дөнгөж худалдан авсан мэт гайхалтай цэвэрхэн болгоно. 

© tecnowebstudio  

Шүдний сойзонд тогтсон бичил нянг хэрхэн устгах вэ?

Шүдний сойзоо уксусанд хийж 1 цаг дэвтээнэ. Дараа нь гоожуурын усанд сайтар зайлж угаана. 

© qiannipicture  

Бие угаагчинд тогтсон бичил нянг хэрхэн цэвэрлэх вэ?

Буцалсан усанд 1:1-ийн харьцаатай уксус хийж, хутгана. Энэ уусмалдаа бие угаагчаа хийж 1 цаг дэвтээгээд, дараа нь цэвэр усаар угааж, хатаана. 


2. Банны гадаргуунд тогтсон толбыг хэрхэн арилгах вэ?

© topklop  

Банны гадаргуунд тогтсон аливаа толбыг ор мөргүй арилгахад устөрөгчийн хэт исэл тусална. Устөрөгчийн хэт ислийг шүршигч саванд хийж, банны гадаргуу руу жигд цацна. Хагас цаг орчим орхиод, бүлээн усаар цэвэрлэж угаагаарай. Үр дүнг нь гайхшрах болно. 

© ytimg  

Банны гадаргууг цэвэрлэхэд мөн хүнсний сода болон уксус тустай. Бохирдсон, толбо үүссэн хэсэгт хүсний сода асгаад, дээрээс нь уксус нэмж асгана. Сойзоор зөөлөн үрээд, бүлээн усаар угаагаарай.

© patee  

Банны гадаргуунд тогтсон шар толбыг нимбэгний хүчил ор мөргүй арилгана. Нэг уут нимбэгний хүчлийг нэг аяга уусанд уусгана. Зөөлөн поролоны тусламжтай тус уусмалаар банны гадаргууг арчиж, 20 минут орхино. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

© ireceptik  

Хүнсний давс ч гайхалтай үйлчилгээтэй. Уксус болон хүнсний давсыг 1:1-ийн харьцаатай хольж хутгана. Бэлэн болсон уусмалаар банны гадаргуугаа арчиж, шаардлагатай тохиолдолд сойзоор зөөлөн үрнэ.


3. Бохир суултуурыг хэрхэн цэвэрлэх вэ?

© therooster  

Гичийн нунтаг болон нимбэгний хүчил, эрдэнэшишийн цардуулыг тэнцүү хэмжээгээр хольж хутгана. Үүгээрээ суултуураа арчсанаар таны суултуур "гялалзах" болно. 

© Sarah Lipoff  

Суултуураа цэвэрлэхийн тулд гэрийн нөхцөлд "цэвэрлэгч бөмбөлөг" бэлтгэж болно. 1-2 бөмбөлөг л бичил нянгуудыг устгаж, эвгүй үнэрийг бүрэн дарна. 

Орц:

- 1 аяга хүнсний сода,

- 1/4 аяга нимбэгний хүчил,

- 1/2 цайны халбага уксус,

- 1 хоолны халбага устөрөгчийн 60%-ийн хэт исэл,

- 15-20 дусал эфирийн тос.

Хэрхэн бэлтгэх вэ?

- Хүнсний сода, нимбэгний хүчлээ хольж хутгана. 

- Цэвэрхэн саванд уксус, устөрөгчийн хэт ислийг хольж хутгана.

- Шингэн уусмалаа дусал дуслаар өмнө нь хольж бэлтгэсэн хүнсний сода, нимбэг дээр хийнэ. 

- Дээрээс нь эфирийн маслаа нэмнэ.

- Бүх орцоо хольж хутгаад, халбаганы тусламжтай бөмбөлөг хэлбэрт оруулна.

- Цэвэрлэгч бөмбөлөгнүүдээ пергаментан цаасанд ороогоод, 6 цаг гаруй хатаана. Бэлэн болсон бөмбөлөгнүүдээ таглаатай шилэн саванд хадгална. 


4. Плита болон банны хооронд тогтсон бохирдлыг хэрхэн хялбар арилгах вэ?

© dicascaseiras  

Плита болон банны хооронд тогтсон бохирдлыг энгийн нэг лаа ашиглан арилгаарай. Лааны суурь хэсгээр бохир хэсгийг хэд хэдэн удаа үрнэ. Ингэснээр зааг хэсгийг цэвэрлэж, дахин бохир үүсэхээс, мөн мөөгөнцөр тогтохоос бүрэн сэргийлнэ. 

© gulfcoasttileandgrout  

Норгосон сойзоор хүнсний сода хутгаж, бохирдсон хэсгийг үрж цэвэрлэнэ. Дараа нь бүлээн усаар зайлаарай. Яг л шинэ мэт болно!

© linesa  

Бүлээн ус, устөрөгчийн хэт ислийг 2:1-ийн харьцаатай хольж хутгана. Сойз эсвэл поролоноор тус шингэнээр бохирдсон хэсгийг цэвэрлээрэй. Дараа нь цэвэр усаар угаахгүй айж болно. 


5. Банны өрөөний плита хэрхэн цэвэрлэх вэ?

© vecernji  

15 грамм нимбэгний хүчлийг аяга бүлээн усанд хийж, хутгана. Бэлэн болсон уусмалаар плитагаа арчина. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 

© webrazzi  

Хэт бохирдсон плитаг цэвэрлэхэд уксус танд тусална. Уксусаа шүршигч саванд хийж, плитаны гадаргуу руу цацаад, 10 минут орхино. Дараа нь цэвэр усаар угаагаарай. Хатсаны дараа плитагаа илгэн алчуураар арчвал илүү өндөр үр дүнтэй. Энэ арга нь плитаг цэвэрлэх төдийгүй ариутгах үйлчилгээтэй. 


6. Угаалгын машинаа хэрхэн цэвэрлэх вэ?

© legkovmeste  

Угаалгын машиныг улиралд нэг удаа бүрэн цэвэрлэхэд хангалттай. Угаалгын машин цэвэрлэхэд тань нимбэгний хүчил тус болно. Угаалгын нунтагны хэсэгт 60 грамм нунтаг нимбэгний хүчил хийгээд, хамгийн өндөр температуртай угаалгын горим дээр тохируулан ажиллуулна. 

© sovetexpert  

Угаалгын машиныг тань цэвэрлэх энгийн, гэхдээ өндөр үр дүнтэй бодисыг санал болгож байна. 

Орц: 

- 2 аяга уксус,

- 1/4 аяга хүнсний сода,

- 1/4 аяга ус,

- угаагч поролон.

Хэрхэн бэлтгэх вэ?

Ус болон хүнсний сода хольж хутгана. Тус уусмалыг угаалгын машины угаалгын нунтагний хэсэгт хийнэ. Харин уксусаа угаалгын машины хувцас угаах хэсэгт хийж, энгийн горим дээр тохируулан ажиллуулна. Дараа нь угаалгын машины дотор хэсэг, хамгаалалтын резин, хаалгыг зөөлөн поролоноор арчиж, хатаана. 


7. Плитка хэрхэн цэвэрлэх вэ?

© shutterstock  

Плитканы гадаргуун дээр тогтсон тос, удсан тосны толбыг арилгахад энгийн нэг баллуур ашиглана. Цэвэрлэгээний үйлчилгээний байгууллага энэ аргыг хэрэглэдэг.

© thekitchn  

Мөн нимбэгний хүчил, зүсэм нимбэг гайхалтай цэвэрлэх үйлчилгээтэй. Нимбэгний шинэхэн шүүсээр плитканы бохирдсон хэсгийг арчиж, 15 минут орхино. Дараа нь нойтон алчуураар арчаарай. 


8. Шарах шүүгээ хэрхэн цэвэрлэх вэ?

 

Шарах шүүгээнд тогтсон тос болон бусад бохирдлыг цэвэрлэхэд нашатырны спирт болон 1 литр ус шаардагдана. Шарах шүүгээгээ Цельсийн 150 хэм хүртэл халаагаад, унтраана. Дараа нь шарах шүүгээний доод хэсэгт буцалсан устай сав, харин дээд тавцанд шилэн саванд нашатырны спирт хийж байрлуулж, хонуулна.

Өглөө нь нашатырны спирттэй шилэндээ цайны хэдэн халбага угаагч шингэн болон хагас аяга бүлээн ус хийгээрэй. Бэлэн болсон уусмалаар зөөлөн поролоны тусламжтай шарах шүүгээний дотор талыг арчиж, дараа нь бүлээн усаар угаана. 

© mejorconsalud  

Шарах шүүгээгээ шинэхэн мэт болгон цэвэрлэхэд энгийн уксус тусална. Поролоны тусламжтай багахан хэмжээний уксусаар шарах шүүгээний дотор талыг арчина. Шарах шүүгээний хаалгыг хаагаад, хэдэн цаг орхино. Дараа нь цэвэрхэн алчуураар гадаргууг арчиж, шаардлагатай тохиолдолд сойзоор үрнэ. Цэвэрлэсний дараа цэвэр усаар сайтаар угаахаа бүү мартаарай.

© 200domov.ru  

Гурил хөөлгөгч нь үнэхээр гайхалтай үр дүнтэй. Шарах шүүгээний дотор талыг халуун усаар арчиж, нунтаг гурил хөөлгөгч цацна. Дараа нь шүршигч хошуутай саваар гадаргуу руу нь ус шүршинэ. Хагас цагийн дараа цэвэрхэн алчуураар гадаргууг нь арчиж, бүлээн усаар угаагаарай. Энэ арга нь шарах шүүгээний шилэн хаалгыг цэвэрлэхэд төгс зохицно.


9. Матрасыг хэрхэн цэвэрлэх вэ?

© gardensandcleaning  

Тоос сорогчны жижиг хошуугаар матрасыг улиралдаа нэг соруулж хэвшээрэй. Ор дэрний даавуугаа солих бүртээ энэ цэвэрлэгээг хийвэл бүр ч илүү үр дүнтэй.

© sovetclub  

Матрасанд шингэсэн эвгүй үнэрийг арилгахад хүнсний сода тусална. Эвгүй үнэр шингэсэн хэсэгт хүнсний сода цацаж, хагас цаг хиртээ орхино. Дараа нь гадаргууг тоос сорогчоор соруулна. 

© decostudioblog  

Матрасны гадаргуун дээр тогтсон толбыг арилгахад устөрөгчийн хэт исэл болон аяга таваг угаагч шингэнийг 2:1-ийн харьцаатай хольж, гадаргуур нь тус уусмалаар арчаарай.


10. Хивсэн дээр тогтсон толбыг хэрхэн арилгах вэ?

© ipswichchoral  

Хивсэн дээр тогтсон кофе, цайны толбыг арилгахад глицерин тусална. 1 хоолны халбага глицериныг 1 литр хүйтэн усанд уусгаж, бохирдсон хэсгийг арчаарай.

© sovets  

Хивсэн дээр тогтсон шар айраг, дарс, ликёр зэргийн толбыг арилгахад угаалгын нунтаг тусална. Угаалгын нунтагийг бүлээн усанд уусгаж, бохирдсон хэсэгт бага зэргийг асгана. 1 цайны халбага уксусыг 0.5 литр бүлээн усанд уусгаж, уусмалаар толбо тогтсон хэсгийг арчина.


11. Даавуун дээр тогтсон толбыг хэрхэн арилгах вэ?

© seoinlondon  

Даавуун материал дээр тогтсон тосны толбыг арилгахын тулд бензин, ацетон болон давирхайн шүүсийг адил хэмжээгээр хольж, бэлэн болсон шингэнээр толбыг арчина. 

© tastykitchen  

Даавуун дээр тогтсон чернилны шинэхэн толбыг сүүгээр арилгаж болно.

© mejorconsalud  

Харин зүлэгний шар, ногоон толбыг арилгахын тулд 1 цайны халбага давс 1 аяга усанд уусгаад, арчаарай.

 

Эх сурвалж: mecleanhomeandfamily

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан