Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хавар ирлээ-Хэрхэн загварлаг хувцаслах вэ?

  admin 2018-03-09 2178

    Хүн бүр загварлаг дэгжин хувцаслаж, өөртөө сэтгэл хангалуунаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг биз ээ. Гэхдээ өөрийн гэсэн өвөрмөц имиджийг бүрдүүлэхийн тулд заавал брендийн хувцас өмсөж, үнэтэй чамин эдлэл зүүх шаардлагагүй.

    Харин өдөр тутмын хувцаслалтаа бага зэрэг өөрчлөхөд л ямар их ялгаа гарахыг мэдмээр байна уу.

Тэгвэл та дараах нийтлэлийг уншаарай.

    1. Богино савхин хүрэм бол “сонгодог хувцас”

Цамц, футболк, ажил хэрэгч хувцас болон спорт хувцасны алинд ч зохицох сонголт бол богино савхин хүрэм юм. Тэр тусмаа хар савхин хүрэм хамгийн сонгодог нь. Гэхдээ та өөрийн сонирхлын дагуу чимэглэлтэй, тод өнгөтэй эсвэл зурагтай гээд алийг нь ч сонгоод өдөр тутам өмсөх боломжтой.

     2.Хүрмээ нөмрөх нь шинэ үеийн мода

Хүрмийг зөвхөн өмсөх биш ханцуйтай нөмрөг мэт хэрэглэх нь таныг илүү загварлаг харагдуулах болно.

     3. Олон давхар хувцас буюу “загварлаг сонгино”

Цамцан дээр богино майк, түүн дээр хүрэм, ороолт зэргийг сонгины хальс мэт давхарлан зохицуулж өмссөнөөр давтагдашгүй загвар бий болгож болох юм. Бас бариу савхин өмдөн дээр богино юбка ч өмссөн болно. Энэ төрлийн стилийг та мэдрэмждээ тулгуурлан хүссэнээрээ зохиож болох давуу талтай.

    4. Гутлаа өөрөөр сонго

Хувцсандаа зохицуулан гутлаа сонгодог байсан өмнөх хэв маягаа эвдэж эсрэгээр нь хийж үзвэл ямар вэ? Жишээ нь даашинзны доор намхан ултай ботинк эсвэл кет, харин өсгийтэй гутал дээр спорт хувцас ч юм уу. Үүнийг туршиж үзсэнээр магадгүй та өөрийн стильдээ шинэ нээлт хийх ч юм билүү.

     5. Том ба жижиг хувцсыг хослуул

Загвар гэдгийг нэг талаас хувцасны зохист хэмжээ, харьцааг эсрэгцүүлэн наадах урлаг гэж тайлбарлаж болох юм. Хэрэв та хувцаслалтын шинэ хэв маяг үүсгэхийг хүсвэл том жижиг, бариу сул, хатуу зөөлөн зэргээр нь эсрэгцүүлэн өмсөж үзэхийг зөвлөж байна. Жишээ нь богино цээживчийг урт дэрвэгэр юбка болон өргөн өмдтэй, эсвэл богино шортон дээр сул цамц өмсөх зэргээр туршаад үзээрэй.

    6. Энгийн хувцас дээр нэг содон эдлэл нэмээд үз

Зарим үед чөлөөтэй хувцаслахаар хэтэрхий энгийн харагдах тохиолдол байдаг. Тийм үед брендийн жижиг цүнх эсвэл нүдний шил зүүх нь таныг илүү загварлаг харагдуулах нэг арга юм.

      7. Эгшин зуурт хийх боломжтой загварлаг үйлдэл

Дээгүүрх хувцас буюу ямар ч төрлийн футболк, цамцныхаа урд хэсгийг өмдөндөө хавчуулснаар гоёмсог хуниас үүсч таныг сайхан харагдуулах болно. Энэ нь эгшин зуурт хийх боломжтой жижиг хэрнээ маш загварлаг үйлдэл юм.

    8. Загварын мэргэжилтнүүдийн дуртай сонголт бүрх малгай

Хувцас загварын олон төрлийн туслах хэрэгсэл байдаг ч бүрх малгай хамгийн шилдэг нь хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Өдөр тутмын амьдралаас гадна баяр ёслолын үед хүртэл үүнээс илүү дэгжин харагдуулдаг эд байхгүй л болов уу.

    9. Үргэлж нарны шил зүүх нь олон талын ашигтай

Нарны шил бол олон төрлийн сонголт бүхий зайлшгүй хэрэгцээт гоёлын нэг билээ. Ойр зуур гарахад нүдээ будах шаардлагагүйгээс гадна, нүдийг гадны нөлөөнөөс хамгаалах зэрэг тал бүрийн ашигтай энэхүү гоёлоо үргэлж биедээ авч явахыг зөвлөе.

    10. Урт оосортой цүнхээ урдаа үүрцгээе

Цүнхнийхээ урт оосрыг бага зэрэг богиносгоод урдаа үүрээд үзээрэй. Танд таалагдаж магадгүй шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө