Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Галт зэвсгийн халдлагад өртөн амиа алдсан 7 мянган хүүхдийн гутлыг байршуулан эсэргүүцэл илэрхийллээ

  Б.Оюун 2018-03-14 1006

 АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах Капитолийн ордны дэргэдэх гүвээн дээр галт зэвсгийн хуулийг эсэргүүцэн хүүхдийн 7 мянган хос гутал байрлуулсан байна. “Бидний хүүхдийн ирээдүйг аюулгүй байлга” гэсэн уриалга бүхий дуугуй эсэргүүцлийн аяныг Avaaz олон нийтийн байгууллагаас зохион байгуулжээ. 

 Капитолийн гүвээн дээр байрлуулсан 7 мянган хос гутал нь Америкт үйлдэгдсэн галт зэвсгийн халдлагад өртөн амиа алдсан хүүхдийн тоо гэнэ. Тэгвэл ийм маягаар төр засгийнхаа бодлого, хууль журмыг эсэргүүцэн, тайван цагт галт зэвсгийн халдлагад өртөн амиа алдсан хүүхдүүдийнхээ дурсгалыг хүндэтгэжээ. Ингэхдээ эдгээр гутал нь зөвхөн 2012 оноос хойш галт зэвсгийн халдлага, гэмт хэргийн золиос болсон хүүхдийн тоо гэнэ. Ийнхүү тоолохдоо олон нийтийнAvaaz байгууллага 2012 онд Кентакки мужийн Сэнди Хук дахь бага сургуульд болсон халдлагыг оруулан, түүнээс хойш үйлдэгдсэн галт зэвсгийн халдлагад өртсөн хүүхдийн тоог багтаасан байна.     

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө