Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг цаг алдалгүй барих шаардлагатай байна

  Г.Бадамлянхуа 2018-03-21 486

Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 78 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангаж байна. Импортын эрчим хүч нь дотоодын /Дөргөний усан цахилгаан станц / Эрчим хүчээс 5-6 дахин үнэтэй байдаг байна. Баруун бүсийн эрчим хүчний татааст улсаас жилд 6-8 тэрбум төгрөг төлдөг байна. Иймээс эрчим хүчний хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй эрчим хүчийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр орлуулахаар 64,2 мегаватын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Эрдэнэбүрэнгийн нутагт байгуулахаар болсон.  Станц барих энэ ажил нэлээд олон жил яригдсан ч ажил хэрэг болохгүй хэвээр байгаа юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих урьдчилсан судалгааг анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт хийж байсан бол 2008 онд MCS групп, Японы Күшиү/Kyushu/ электрик повер компаниуд урьдчилсан Тэзүг боловсруулж байсан. Баруун бүсийн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, импортоор авч байгаа эрчим хүчийг бууруулахын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг цаг алдалгүй барьж байгуулах явдал юм. Энэ усан цахилгаан станцыг барьж, ашиглалтанд оруулснаар импортын эрчим хүчний хараат байдлаас гарахаас гадна Ховд аймгийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, Ховд болон хот суурин азрыуудын агаарын бохирдлыг багасгана гэж үзэж байгаа юм. Цаашлаад цахилгааны хямд эх үүсвэрийг дагаад иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ч ахиц гарах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан