Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Амиа хорлох” бүхээг бүтээжээ

  М.Даваадулам 2018-04-17 1559

Нидерландын нийслэл Амстердам хотноо нэгэн өвөрмөц бүтээл танилцууллаа. Энэ бол “амиа хорлох” бүхээг. Нэр нь хачирхалтай сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бол ирээдүйн дэвшилтэт технологи, загвар хийц бүхий төхөөрөмж. “Зовлонгүй” хорвоог орхих гэсэн хүмүүст зориулсан гэж зохион бүтээгчид нь онцолжээ.

Sarco компанийн боловсруулсан бүхээг нь ирээдүйн сансрын хөлгийг санагдуулам. Эвтанази буюу хүнд өвчтэй хүмүүсийг нойрсуулахыг зөвшөөрөх эрхийн төлөө тэмцэгч Австралийн идэвхтэн Филип Ничке, Голландын загвар зохион бүтээгч Александр Баннинкийн хамтаар энэ төхөөрөмжийг боловсруулжээ.

Мэдээж одоогоор концепт загвар учир VR төхөөрөмж зүүснээр, бүхээг дотор байгаа мэт мэдрэмж төрөх юм. Бүхээгт орсноор эхлээд толгой эргэж, удалгүй амьсгал боогдон ухаан алдаж, тэгээд амьсгал хураана гэж зохион бүтээгчид онцолжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө